Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1, II тунд 4, III тунд 44, IV тунд 49, нийт 98 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.733 (77.3 хувь), 16-17 насны 27.085 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Харин өнөөдөр Ням гарагт дархлаажуулалтын цэгүүд амарна. Дархлаажуулалтын цэгүүд маргаашнаас эхлэн төлөвлөлтийн дагуу ажиллах юм