Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад 323 коронавирусийн тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ. Шинэ тохиолдлын 169 нь нийслэлд, 154 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор 2104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүж буйгаас 564 нь хүүхэд, 107 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 6602 хүн байгаа гэнэ.