Өндөр довын уулзвараас Зуунмод-Налайх чиглэлийн авто замд энэ оны 11 дүгээр сарын 19-ний 04:00 цагаас эхлэн 5см-ийн зузаантай цас оржээ. “Төв-АЗЗА"ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид цасны шүүрдэгч машинаар бодис цацан ажиллаж буй талаар ЗТХЯ-аас мэдээллээ. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 35км-38км хооронд 5см-ийн зузаантай цас тогтож, үргэлжлэн орж буй тул иргэдийг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг албаныхан анхаарууллаа.