Баянхонгор аймгийн Өлзийт сумд хэрэгжүүлсэн "Шинэ сум" төслийн хүрээнд усан сан, цэвэрлэх байгууламж /хоногт 50 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай/, цахилгаан дулааны шугам хоолой зэрэг дэд бүтцийн ажлыг хийсэн талаар БХБЯ-аас мэдээллээ. Ингэснээрээ сургууль, цэцэрлэг, дотуур байр болон бусад төрийн үйлчилгээний байгууллагууд дэд бүтэцтэй холбогдож, мөн гэр хорооллын 14 өрх бүрэн дэд бүтэцтэй болж, 8 өрх дулаантай холбогдсон байна. 0.8 км гадна дулаан шугам , 2.1 км бохир усны,1.5 км гадна усны хоолой, 0.9 км СИП кабель зэрэг ажлуудыг 3.9 тэрбум төсвөөр хийж, БХБЯ-д хүлээлгэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.