Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 27 дахь өдрөө амжилттай гүйж 630 гаруй км замыг туулаад байна. Тэрбээр маргааш буюу 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоор дайран өнгөрөх бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд "Буянт-Ухаа" спорт цогцолборын өмнө 10:00 цагаас хүлээж авах гэнэ.