Иргэн Б.Сүндэръяа "УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийлэгч" гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Харин нийслэлийн Прокурорын газраас Ц.Анандбазар өөрийг гүтгэсэн хэмээн гомдол гаргасан талаар өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өглөө.