Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар өр, орлогын харьцааны хяз гаарлалт бүхий хэрэглээний зээлд нэмэлт зээл ол гохгүйгээр, бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд төлөх хугацааг нь 48 хүртэлх сараар сунгаж зохицуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ. Улсын хэмжээнд нийт зээл олголт Төвбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, ялангуяа хэрэглээний зээлийн эрсдэл өссөн гэнэ. Тухайлбал, ийм бүтээгдэхүүн дэх чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 нэгжээр нэмэгдсэн аж. Мөн банк болон ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон эх үүсвэрээс зээл авах, улмаар өрийн дарамтаа нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн есдүгээр сарын байдлаар системийн хэмжээнд нийт 1.2 сая зээлдэгч байснаас 66.4 хувь нь орлогынхоо 45 хувиас дээш хэмжээний зээл авсан гэнэ. Тиймээс иргэдийн өрийн дарамтыг багасгах, эрсдэлийг бууруулах зорилгоор зээлдэгч санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд авсан зээлийнх нь төлөлтийг дөрөв хүртэлх жилээр хойшлуулж, нэг сард төлөх төлбөрийг бууруулах боломж бүрдүүлснийг танилцуулав. Мөн гадаад орчны тодорхойгүй нөхцөл, өрхийн секторыг харгалзан Мөнгөний бодлогын хороо макро эдийн засаг, санхүүгийн орчны өөрчлөлт болон системийн эрсдэлийн төлөвийг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай бодлогын арга хэмжээг тухай бүрд авахыг мэдээллээ.