Ус сувгийн удирдах газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хэрэгжүүлж буй хоёр дахь компакт төслийн хүрээнд байгуулсан, дэвшилтэт технологи бүхий Баруун эх үүсвэрийг Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн төв сүлжээнд холболоо. Ингэснээр ус дамжуулах ф700-1000 мм голчтой есөн км шугамаар өдөрт дунджаар 14 мянган шоо метр ус нийлүүлж эхэлсэн байна.
Нийслэлчүүд хоногт дунджаар 190-210 мянган шоо метр ус хэрэглэдэг аж. Харин Баруун эх үүсвэр нь хоногт 130-144 мянган шоо метрийг нийлүүлэх хүчин чадал тай. Энэ нь Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээн дэх усан хангамжийн хамгийн том эх үүсвэр болж буй гаараа онцлогтой гэнэ. Ус сувгийн удир дах газрын дарга Ц.Төрхүү энэ талаар “Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар барьсан, Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн системд холбож, энэ сарын 2-ноос ус нийлүүлж эхэл лээ. Нийслэлийн унд, ахуйн усны хэрэглээг 10 эх үүс вэрээс хангадаг. Харин цаашид шинэ эх үүсвэрийн тус ламжтайгаар хоногт 350-360 мянган шоо метр ус нийлүүлэх инженерийн нөхцөл бүрдээд байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хүн ам 2.5 саяд хүрсэн ч 2050 он хүртэл усны асуудал үүсэхээргүй болсон” гэв.