ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсны 50 жилийн ойд зориулсан “Ботаник хакатон” уралдааныг тус байгууллагаас зохион байгуулжээ. Энэ сарын 26-27-нд болсон уг уралдаанд их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсан юм байна. ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн мэргэжилтнүүд уралдаанд оролцогчдод зориулан төсөл хэрхэн бэлтгэх, санаагаа яаж олох, цаашлаад оновчтой танилцуулах талаарх сургалт явуулсан байна. Түүнчлэн оролцогч оюутнууд баг болж, төсөл бичин өрсөлджээ. МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-иас нийт дөрвөн баг үүнд оролцсон аж. Тэднээс ШУТИС-ийн “Daily drop” багийн “Айл өрхөөс гарах хаягдлыг ангилах шийдлийг олж дахин боловсруулалтад оруулах” сэдэвт төсөл шилдгээр шалгарчээ.
Бэлтгэсэн М.Оч