Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс цалин хөлсний бүтцийн 2025 оны судалгааны тайланг мэдээлэв. Судалгаанд нийт 2409 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд үүний 930 нь орон нутгийнх аж. Судалгааны түүвэрт дээрх байгууллагын 28 141 ажилчин хамрагдсаны 51.3 хувь эрэгтэй, 99.5 хувь нь байнгын хөдөлмөр эрхлэгч гэнэ.
Мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 49.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар нэмэгдэн, 27 их наядад хүрсэн нь голлон нөлөөллөө. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар ахисан үзүүлэлт болжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа тээврийн гол судас гэгддэг Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнээр зах зээл дэх хөнгөн цагааны ханш огцом өсөж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна.