Миний үеэл дүү Нандиа минь их сургуулийн I дамжааны оюутан. Харин ээж нь кондуктор. Аав нь микроны жолооч. Үеэл минь тус өрхийн “санхүүч” байв. Эдийн чиглэлээр суралцдаг үеэл минь өдөр бүр аав, ээжийнхээ олсон орлогыг нь авч, банканд хийнэ. Тухайн өдөр орлого их үү, бага байна уу манай Нандиад ерөөсөө хамаагүй. Аавын төрсөн өдөр, ээжийн баярыг ч огтоос тоохгүй. Томчуудаас өдөрт авах ёстой 40 000 мянган төгрөгөө заавал авч, хуримтлалдаа нэмэх нь л түүнд чухал. Тэгээд өдөр бүр хадгаламжийн дэвтрээ бариад л банк хаахаас өмнө ХААН руу гүйдэг сэн. Дүү минь ийн аав, ээждээ “чанга хатуу” байсныхаа үрээр тэднийх таван жилийн дараа I хороололд гурван өрөө байранд орж, бид найранд уригдаж байлаа. Тэгэхэд л би хадгаламжийн өгөөж, хуримтлалын хүч гэдгийг анх ойлгож байв.
18 настай өөртөө өгөх зөвлөгөө
Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ. Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.