Дулааны цахилгаан станцууд болон цахилгаан түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний эрчим хүчний хэмнэлт, алдагдлын хувь, үр ашгийн үзүүлэлтийн 2025 оны зорилтот түвшнийг шинэчлэн тогтоосноо Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Байрны дундаж үнэ өрхийн жилийн орлогыг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй хэмжээнд байвал тухайн улсын орон сууцын зах зээлийг хүртээмжтэй гэж үздэг аж. Тодруулбал, иргэд нь гурван жилийн орлогоороо байр худалдан авч чадаж буй тохиолдолд ингэж дүгнэдэг байх нь. Улс орнуудад орон сууц худалдан авах боломжийн индексийг тооцохдоо байрны медиан үнийг өрхийн жилийн голч орлогод харьцуулж гаргадаг. Ингэж хуваахад гурав болон түүнээс бага гарвал хүртээмжтэй, 3.1-4 байвал хүртээмж муутай, 4.1-5 бол хүртээмжгүй, 5.1-ээс дээш үед огт хүртээмжгүй хэмээн үнэлдэг гэнэ.
ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 10-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны тохирлын эздийг 2024 оны 11-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.