Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

Эртний түүх, соёлын эд зүйлс худалдахыг завдсан археологич Д.Эрдэнэбаатар нарт торгох ял шийтгэв

Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэрэгт холбогдуулан ЭЦА-ныхан 2021 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн юм. “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт эртний олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь хууль сахиулагчид саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. 
2024-03-21

 Хоёр ч эрүүгийн хэрэг дарагдуулсан үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх гомдол гаргажээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорт холбогдуулан гаргасан хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэхээр товлоод байна. Нэг нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт 2023 оны хоёрдугаар сард гурван жил хорих ял шийтгүүлсэн, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид буй В.Өнөрзул гэх хүний гаргасан гомдлыг өчигдөр хэлэлцэхээр тов тогтоосон юм. Гэхдээ түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 104.7.1 дэх хэсгийг баримтлан уг гомдлыг хэрэгсэхгүй болгох захирамжийг хэвээр нь үлдээжээ. 
2024-03-21

 Хүүхэд золиосолж баярласаар байх уу

Тэгвэл саяхан Монгол цэргийн өдрийг эрчүүдийн баяр хэмээн далимдуулан нийтээрээ шахам тэмдэглэсэн. Энэ үедээ архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс хоёр ч хүүхдийг золиосолчхов. Нэг нь амиа алдаж, нөгөө нь үхэл, амьдралтай тэмцэн, эмчилгээ хийлгэж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгаас нийслэлд ирж цэргийн баяр тэмдэглэхээр явахдаа найзындаа ээж нь хүүхдээ үлдээсэн. Улмаар архи хэтрүүлэн хэрэглэж найзынхаа машинд унтаад өглөө нь хүүхдээ үлдээсэн айлд очиход нэг настай балчир нь гэрийн гадаа осгочихсон хэрэг Баянзүрх дүүрэгт энэ сарын 15-нд гарав.
2024-03-21

 Хэрэгт шалгахын тулд БНСУ Элчин сайдаа буцаан татжээ

 БНСУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ким Жун Гүг буцаан татаж, оронд нь Чой Жин Воныг томилсон тухай Гадаад хэргийн яамнаасаа гаргасан мэдэгдлийг “Ёнхап” агентлагийн цахим хуудсанд өнгөрсөн даваа гарагт нийтэлжээ. Уг мэдээнд Монголд 15 сар ажилласан Элчин сайд Ким Жун Гүг солих болсон үндэслэл нь “гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан” гэх шалтгаан гэнэ. Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог баталгаажуулахад ашигласан хэрэгт буруутгаж буй учраас ийнхүү хугацаанаас нь өмнө эгүүлэн татсан аж. 
2024-03-20

“Толгойт” өртөөний даргын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж хээл хахууль авсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарч байгаа. Бид өмнөх дугаартаа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өөр нэгэн албан тушаалтных нь хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм.
2024-03-19

Шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Сахилгын хороо хянав

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хяналаа. Улмаар нэгийнх нь дүгнэлтийг пүрэв гарагт хэлэлцэхээр товлов. Тодруулбал, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатарын гаргасан гомдлын дагуу Ц.Амаргэрэлд холбогдох гомдлыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх аж. 
2024-03-19

УБТЗ-ын албан тушаалаа урвуулсан ажилтны хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны есдүгээр сард “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Болдбаяртай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан аж. Үүнийхээ төлөө Ц.Болдбаяраас “Хермес” худалдааны төвийн ойролцоо бэлэн мөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон гэнэ. УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх зардалд 19.9 гаруй төгрөг зарцуулахаар дээрх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, түүнийгээ “Хас гоёл” ХХК-иар хийлгэснээр Ц.Болдбаяр 6.5 саяын ашиг олсон юм байна
2024-03-18

Соёлын ажилтнуудаа үл тоогч

Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ тэнд багтах хүн Соёлын сайдаар ажиллаж буй Чинбатын Номин мөн үү. Тэрбээр сайд болоод удаагүй байхдаа Төрийн ордонд хууль тогтоогчид болон Засгийн газрын гишүүдэд төмс тараахаас ажлаа эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хувийнхаа компанийн төмсийг төрийн өндөр албан тушаалтнуудад бэлэглэсэн нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг Ч.Номин тэр үедээ ухамсарлах ёстой байв. Тэрбээр тангараг өргөхөөсөө эхлээд “мордохын хазгай” гэгч болсныг уншигчид санаж байгаа нь лавтай. Тангараг өргөчхөөд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхдээ эвээ олоогүй тэрбээр Монгол Улсын соёлын салбарыг удирдах учраа олохгүй явсаар бүрэн эрхээ дуусгах нь
2024-03-18

Г.Сарангэрэлд оноосон хорих ялыг хэвээр нь баталлаа

Мансууруулах бодистой холбоотойгоор удаа дараа ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр тус шүүх хэлэлцлээ. Түүнийг 2021 оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмж ашиглан оруулж ирсэн мансууруулах бодисоо хүлээн аваад явж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад гурав дахь удаагаа саатуулсан юм. Тэрбээр өмнөх үйлдэлдээ гурван жил хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаад удалгүй ийнхүү баривчлагдсан.
2024-03-15

Холимог тулаанч З.Шинэчагтгыг 1.350.000 төгрөгөөр торгов

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүллээ. Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төв дотор иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдсан аж. Улмаар түүний хамар луу нь мөргөж гэмтээсэн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн дүгнэснээр хохирогчийн хамрын яс хугарч, зулгаран, зөөлөн эд нь гэмтэж, хөнгөн гэмтэл учирсан байсан гэнэ. Тиймээс З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна. 
2024-03-15

Арай ч дээ! ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын бодлоготой тэрсэж байна уу

Олон нийтийн сүлжээнд жиргээч Batengineer “Олон улсын тендерийг хэн ч олж харахгүй, монгол хэлээр, маш богино хугацаатай зарлаж байхаар намчдаа халж, нисэхийн мэргэжлийн хүмүүсээ ажилд олноор нь авбал Америк нисэх болзлоо хангана” хэмээн шүүмжилжээ. Түүний хэлсэнчлэн маш богино хугацаанд хэнд ч мэдэгдэхгүй, үзэгдэхгүй зарласан тендерт ямар ч оролцогч материал өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. 
2024-03-15

Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөнөөс хүний амь хохирсон хэргүүд удаан ч гэсэн шийдэгдэж байна

Урин цаг наашилж, удахгүй барилгын компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Гэвч барилга баригч аж ахуйн нэгжүүд, тэдний туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа хангаагүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирох явдал нэлээд гардаг билээ. Ялангуяа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцын барилгууд олноор барьж буйтай холбоотойгоор хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдсанаас хүний амь, эрүүл мэнд хохирсон хэрэг гарах нь нэмэгдсэн байна. Тиймээс барилгын ажил эхлэх дөхөөд буй  энэ үед сэрэмжлүүлэг болгох үүднээс зарим хэргийн жишээнд тулгуурлан мэдээлэл хүргэе.
2024-03-14

 Төрийн нууцыг үрэгдүүлсэн албан тушаалтанд торгох ял оноолоо

 Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар, ХЗДХЯ, УБЕГ зэрэг төрийн хариуцлагатай байгууллагад ажиллаж байгаад эдүгээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хаших болсон түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгасан.
2024-03-13

Сэлэнгийн Цагдаагийн газрын дарга асан А.Энхбат нарын хэргийг давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ

 Уг хэргээс Ш.Оргил болон Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж нарын үйлдлийг тусгаарлачихаад байгаа. Учир нь Ш.Оргил гадаадад Ерөнхий консулаар томилогдсон бол А.Бямбадорж нь Австрали руу гэр бүлээрээ явсан аж.
2024-03-12

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгалангийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2023 оны тавдугаар сард чөлөөлөгдсөн, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын хоёр хэрэг багтсаны нэг нь энэ Засаг дарга асны үйлдэл. Нөгөө нь дуулиант “Ногоон автобусны” гэх хэрэг байгаа юм. Ш.Идэрбаясгалан албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 
2024-03-12

“Шүншиг”, “Сэржим” архинд хуурамч акц наасан “Арван-Ундарга” ХХК-д яллах дүгнэлт үйлджээ

Гэвч тус шүүхийн шүүгч Э.Чингис урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд үйлдвэрлэл явуулж байсан харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан аж. Хэдийгээр тус компани нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн ч архиа хийсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн нутагт, “Сүү-Өгөөж” компанийн байранд учраас тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр П.Буриад Сүү-Өгөөж”- ийн захирал Д.Сарангэрэлтэй садан төрлийн холбоотой учраас тухайн компанийнх нь байранд үйл ажиллагаа явуулсан хэмээсэн юм. 
2024-03-12

 Хөгжлийн банкны охин компанийн захирлын хэргийг нэмж шалгаж дуусав

Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 15 тэрбумын хөрөнгө оруулалт авсан билээ. Эл мөнгийг“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д байршуулсан хөрөнгөөс гаргасан гэдэг. Тус сан нь стратегийн ач холбогдолтой, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий дунд болон урт хугацааны, өндөр үр өгөөжтэй боловч бэлэн байдал хангагдаагүй төслүүдийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах үндсэн зорилготой юм. Хууль журмын хүрээнд зээл олгосон гэдэг ч түүнийг гаргахад “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаа эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, Хөгжлийн банкандаа хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон учраас ийнхүү дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод буй аж. 
2024-03-12

Арбитрт ялагдсан “Алтайн хүдэр”-ийн уурхайд хэн эзэн суух вэ

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын тусгай зөвшөөрөл болон 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг дуудлагаар худалдахаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-аас өнгөрсөн сарын 29-нд зарлав. “Баян” Р.Базарын гэх эл компанитай холбоотой гомдол нэлээд гардаг. Тухайлбал, Таяннуурын төмрийн хүдрийн уурхайгаас ашигт малтмал олборлож, БНХАУ-д борлуулдаг тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгаль орчинд учруулсан хэмээн “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллага, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд, тус сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн байгуулсан “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхан шүүхэд 2016 онд нэхэмжлэл гаргаж байсан юм
2024-03-11

Бага орлоготой иргэдэд зориулсан сангийн хөрөнгийг зувчуулсан хэргийг шийдэж чадахгүй байна

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас яллах дүгнэлт 2023 оны тавдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцэхээр болсон ч өнөөг хүртэл шийдвэрлэж чадсангүй. Хамгийн сүүлд өчигдөр өглөө тус шүүх хэлэлцэхээр товлосон ч улсын яллагч нь хурал давхацсан үндэслэлээр хойшлууллаа. Үүнээс өмнө дийлэнх нь өмгөөлөгч нараас шалтгаалж хэргийг хэлэлцээгүй юм. Тэд чухам ямар хэрэгт холбогдсоныг доор өгүүлье. 
2024-03-05

Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад оноосон ял хөнгөдсөн гэж үзэн, хорихоор болжээ

Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад нэг жил хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол өчигдөр, уржигдрын үйл явдал мэтээр олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудаснууд бичих болов. Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 10-нд хоёр дахь удаагаа хэлэлцээд уг хорих ялыг оноосон юм. Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч Нарны хороолол дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг анх 2023 оны долоодугаар сарын 26-нд дээрх шүүх хэлэлцээд зорчих эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан.
2024-03-05