Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

 “Алтай групп” ХХК-д давуу байдал олгосон гаалийн даргыг яллах дүгнэлт үйлдүүлнэ

 Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох, Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Алтай групп” ХХК-д давуу байдал олгосон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Улаан буудайг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж болохгүйг мэдсээр байж Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх хууль бус үйлдлийг далдлах зорилгоор албан тушаалаа урвуулж, 2017 оны арваннэгдүгээр сард “Алтай групп”-ын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичиг хийж өгсөн.
2024-06-20

 “Тодканнам”-ын толгой компаниас 168.9 сая төгрөг гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгох нь

 “Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хянан хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж буй юм. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард Г.О гэдэг эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1-3-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
2024-06-20

 Хүрэл зэвсгийн үеийн олдвор худалдахыг завдсан хүмүүсийг шүүхэд шилжүүллээ

 Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох буюу хүрэл зэвсгийн үе (НТӨ-III-I мянган)-д хамаарах эд зүйлийг олж, худалдахыг завдсан хэрэгт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Иргэн Э.Цэрэнтогтох Завхан аймгийн нутаг дэвсгэрээс металл хайгч багаж ашиглан хүрэл хутга олсон аж. Улмаар нийслэлд авчран иргэн С.Төгсбаяр, Т.Гантулга нартай хамтарч бусдад худалдахыг завдсан гэнэ. ЭЦА-ны Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасагт тэднийг шалгаад Эрүүгийн хуулийн 25.4-1-ийн хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн, 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулж, зуучилсан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр дээрх шүүхэд хүргүүлээд байна.
2024-06-19

 “Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг шүүгч нарын эсрэг гомдол гаргав

 “Ногоон автобус” гэх тодотголтой, нийслэлийн нийтийн тээвэрт хуучин автобус худалдан авч хүлээлгэн өгсөн хэргийг зохион байгуулагч, гүйцэтгэгч хэмээн яллагдагчаар татагдан шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх гэж буй “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргажээ. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, С.Батжаргал нарын эсрэг зарга мэдүүлсэн юм байна. Бидний авсан мэдээллээр А.Ганхуягийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж, батлан даалтад гаргахаас татгалзсан учраас Сахилгын хороонд хандсан гэнэ. Түүний гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр хянаад шүүгч Б.Халиун, Д.Сувд-Эрдэнэ, С.Батжаргал нарын эсрэг мэдүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг өчигдөр хуралдаанаар хэлэлцэв. Улмаар уг саналыг нь хүлээн авч шийдвэрлэжээ.
2024-06-19

Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэний ялыг хэвээр үлдээв

Монгол охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж, түүгээрээ тэднийг заналхийлж байсан, гадаадад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, худалдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Сингапурын иргэн 64 настай Лох Сиен Чи гэх хүнийг 2022 оны есдүгээр сард ЭЦА-ныхан албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр дахин хэлэлцлээ. 
2024-06-19

Зочид буудлын барилга, байгууламжаас 3385 зөрчил илрүүлжээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг зохион байгуулж, 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлж, 684 зөрчил буюу 20.2 хувийг газар дээр нь арилгуулсан.
2024-06-18

“Шүгэл үлээсэн” шүүгчийг эрүүгийн хэрэгт шалгах нь

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сард хахууль өгөхийг завдсан хуульчдад холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхэд хянасан юм. Улмаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул хээл хахуулийн хэргийн талаар анх “шүгэл үлээсэн” шүүгчийг тэдэнд холбогдох хэрэгт шалгахаар боллоо.
2024-06-18

“Ногоон автобус”-ны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хийж чадахгүй байна

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан албан тушаалтнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хийхээр товлоод байв. Гэвч ирэх сарын 7-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Нийтийн тээврийн газрын ажилтан асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогт шүүх хуралд ирээгүйгээс хойшлуулах захирамжийг шүүгч Б.Халиун гаргажээ. Ингэснээр эл хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурав дахь удаагаа хойшилж байна. 
2024-06-18

Сонгуулийн ухуулагчаар бүртгүүлсэн хүн амиа алджээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн I тойрогт АН-аас нэр дэвшиж буй хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэлийн ухуулагчаар бүртгүүлсэн Ч гэх хүн “УАЗ-Фургон” загварын автомашин дотор амиа алдсан байжээ. “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт ажилладаг тэрбээр ухуулагчийн ажлаа хийгээгүй, дээрх компанийнхаа засвар шинэчлэлийн ажлаар хойд сумууддаа явж байхдаа ийнхүү харамсалтайгаар нас барсан байсныг өглөө нь олсон талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв
2024-06-18

АТГ-аас 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгаад байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 520 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 180 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
2024-06-18

МУИС өмчөө эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр алдсаар байх уу

Манай дээд боловсролын ууган байгууллага бол Монгол Улсын их сургууль. Нэрээр нь ч, байраар нь ч монголчууд андахгүй. Энэ сургуульд номын дуу сонсож, төгсөөд ажлын талбарт гарсан олон ч хүн улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй. 
2024-06-18

Мөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав.
2024-06-17

“Бэрэн”-гийн Б.Мөнхтөр, СЕХ-ны гишүүн Г.Байгалмаа тэргүүтэн Дээд шүүхэд гомдол гаргажээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Харин давж заалдах шатны шүүх цагаатгасан болон ял нь гэм буруутай байдалтай нь тохироогүй гэж үзсэн зарим шүүгдэгчийн хэргийг анхан шатны шүүхээр дахиж хэлэлцүүлэхээр буцааж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг тусгаарлан прокурорт буцаасан билээ.
2024-06-17

ЦЕГ: Хэрэгтэн О согтуу, хохирогч Б эрүүл байсан нь тогтоогдсон

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2024-06-16

Өвөрхангайн Сант сумын АН-ын дарга Б бусдын гарт амиа алджээ

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлдээ Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэв.
2024-06-16

Шатахуун тээвэрлэгч цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтын аманд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх тээвэр” ХХК-ийн хашаанд цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн дэргэд байдаг тус компанийн хашаанд “SCANIA P400” загварын хүнд даацын шатахуун тээвэрлэгч ачааны автомашины ёмкостийг гагнуурчин Т гагнаж байтал дэлбэрсэн гэнэ. Үүний улмаас гагнуурчин Т, жолооч Б нар түлэгдсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-06-14

Гурав дахь удаагаа хорих ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхгүй

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийг 2021 оны гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчилж байв. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн эмзэг эрхтэндээ нууж яваад баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан юм. Гэвч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан билээ.
2024-06-14

Эрхээ хасуулсан эмэгтэй согтуугаар дахиж автомашин жолоодоод онхолдов

Налайх дүүргийн нутаг, Тэрэлжийн давааны замд өнгөрсөн мягмар гаргийн үдэш зам тээврийн осол гарч, суудлын автомашин онхолджээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллахад тухайн тээврийн хэрэгслийг Архангай аймгийн харьяатай Л.О гэдэг эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад осолд өртөн гэмтсэн байна. Тэрбээр өмнө нь жолоодох эрхээ хасуулсан нэгэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв. 
2024-06-14