Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна

Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтэд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьжээ.
2024-06-05

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол хавдартай иргэдийг хохироож байна гэв

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 28 855 хүн хорт хавдартай хэмээн бүртгэгджээ. Тэдний эмчилгээнд өмнө дурдсан тогтоол саад учруулж байна гэв. Тухайлбал, өдрийн эмчилгээ хийлгэх хүмүүсээс орлогын түвшин багыг нь эмч сонгохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байгааг тэд дурдав. Мөн энэхүү заалт нь эмч нарыг авлига руу “түлхэж” байна гэлээ. 
2024-06-05

Наршихаас сэргийлэхийг анхааруулав

Улаанбаатарт өнөөдөр 28-30 градуст хүрч халах тул наршихаас сэргийлэхийг цаг уурын байгууллагаас зөвлөжээ. Харин баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Тэгвэл маргааш төвийн, нөгөөдөр хойд бүсийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний зөвлөснөөр наршихаас сэргийлэхийн тулд нүдний шил зүүж, малгай өмсөх нь зүйтэй аж. Мөн гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн бага насны хүүхдээ машин дотор үлдээхгүй байхыг сануулсан юм. 
2024-06-04

“Хүнсний аюулгүй байдал алдагдсанаар эдийн засагт хохирол учруулж байна”

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр энэ сарын 7-нд тохионо. Дэлхий нийтээр эл өдрийг 2019 онд анх удаа тэмдэглэсэн бөгөөд энэ жилийг “Хүнсний аюулгүй байдал- Болзошгүй эрсдэлд бэлэн байя” уриатай өнгөрүүлэх гэнэ. Аюулгүйн шаардлага хангаагүй хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчилдөг. Энэ байдал Ази, Номхон далайн бүс нутагт бүр ч хүнд. Хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний аминд халтай эрсдэл үүсэж буй. Дэлхийг хамарсан цар тахлын өмнөх тоо баримтаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт жил бүр 225 мянга орчим хүн хүнсний гаралтай өвчний улмаас нас баржээ. Харамсалтай нь, нас барсан хүмүүсийн 30 орчим хувь нь хүүхэд аж. 
2024-06-04

ХСҮТ-ийн цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчиллээ

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн цэвэр ус түгээх системийг бүрэн шинэчилжээ. 1982 онд ашиглалтад оруулсан ХСҮТ-ийн барилгын ус хангамжийн систем нь зэвэрч муудан тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх болоод байжээ. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжүүлсэн, 217.1 мянган ам.долларын өртөг бүхий уг төслийн хүрээнд тус эмнэлгийн 10 блок барилгын 20 000 ам метр талбайтай, цэвэр усны 9000 м урт шугам сүлжээг иж бүрэн шинэчлэн сольсон байна.
2024-06-04

Аюулт үзэгдэл, ослын улмаас хоёр хүн нас барж, зургаан иргэн гэмтэв

Нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 28 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 10 тохиолдоор буурсан байна. Аюулт үзэгдлийн улмаас хоёр иргэн нас барж, зургаан хүн түлэгдэж гэмтжээ. Харин нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид хоёр хүний амь аварсан аж. Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байж. Ус, цаг уурын болон геологи, биологийн гаралтай аюулт үзэгдэл долоон удаа тохиолдсон байна. Тодруулбал, хүний үйл ажиллагаатай холбоотой буюу өндрөөс унах, шаварт суух, зам, тээвэр, усны болон бусад төрлийн осол 10 удаа гарсан бол зоонозын халдварт боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.
2024-06-04

Томуугаар өвчлөгсдийн 53 хувь нь тав хүртэлх насныхан

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг байна. Одоогоор Улаанбаатар хот болон 15 аймагт томуу, томуу төст өвчин хоёрдугаар түвшин идэвхжиж буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.1 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна. Тэдний 53 хувь нь тав хүртэлх насныхан аж.
2024-06-04

Сурагчид 1500 төгрөгөөр өл залгуулсаар байх уу

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоол өл залгуулах төдий байдаг нь шүүмжлэл дагуулдаг. Салбарын сайд, дарга нарыг зочлох үед сургуулийн тогооч гараа гаргав уу гэлтэй, арааны шүлс асгарам, өнгө үзэмжтэй хоол ширээ дүүрэн өрдөг нь хачирхалтай. Гэвч энэ нь үзүүлэн төдий бөгөөд үнэндээ бол сурагчдыг усан шөл, заримдаа ганц пирожкигоор хооллосон болж байна. Үүнээс илүүг өгөх боломжгүйг сургуулийн тогооч нар учирладаг. Учир нь нэг хүүхдэд 1500 төгрөгт тааруулан шим тэжээлтэй, баялаг орцтой хоол өгөх боломжгүй. 2021 оны есдүгээр сарын 1-нээс бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 1500 төгрөгөөр тооцож, улсын төсвөөс гаргаж буй. Үүнд жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг аж. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол ч ялгаагүй ходоод дүүргэхээс хэтрэхгүй байна.
2024-06-03

Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтарсан эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа.
2024-05-31

Манай улсад 2500 хөдөлмөр засалч шаардлагатай байна

Хөдөлмөр заслын эмчилгээний олон улсын II бага хурал өнөөдөр болно. Уг арга хэмжээ нь ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Дэлхийн хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонконгийн эрдэмтэн, хөдөлмөр засалчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм байна. Хүнийг хөдөлмөр хийхэд тулгарч буй асуудлыг үнэлэн, чадвар алдагдалтыг дүгнэж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр засалч нь нэн хэрэгцээт, өвөрмөц мэргэжилд тооцогдох болжээ.
2024-05-31

“Солонго” эмнэлэгт эмчлүүлээд хараагаа алджээ

Мөнгө төлөөд эд эрхтэн, эрүүл мэндээрээ тоглуулсан тохиолдол манайд цөөнгүй. Гадаад эмч гэхээр л ид шидийн гартан мэт итгэх иргэд тэдэнд гомдоохооргүй орлого оруулсаар. Тийм болохоор энэ мэт эмч нэртэй луйварчдын цуваа тасрахгүй байгаа хэрэг.
2024-05-30

Зуны амралтаар хүүхдүүд гэмтэх тохиолдол эрс нэмэгддэгийг анхаарууллаа

Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн онд 0-17 хүртэлх насны нийт 67 861 хүүхэд тусламж, үйлчилгээ авчээ. Тухайлбал, тавдугаар сард 310, зургаадугаар сард 577, долоодугаар сард 527, наймдугаар сард 584, нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбайд тоглож байгаад унаж гэмтжээ. Харин энэ оны эхний таван сард Яаралтай тусламжийн тасагт нийт 27 060 хүүхэд хандсан бөгөөд тэдний 1578 нь зам, тээврийн осолд өртсөн байна.
2024-05-30

Архангайн Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа

Мөн тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн молекул биологийн лабораторио өчигдөр нээжээ. Ийм лабораторитой болсноор гоц халдварт өвчнийг цаг алдалгүй шуурхай илрүүлж, яаралтай урьдчилан сэргийлэх, өргөн хүрээнд тархаахгүй байх зэрэг шат шатны арга хэмжээг авахад чухал ач холбогдолтой гэнэ. Өмнө нь Улаанбаатар хот руу шинжилгээнийхээ сорьцыг явуулдаг байсан. Харин өдгөө сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аймагтаа шинжлэх боломж бүрдсэн аж.
2024-05-28

Бага эмч, сувилагч нарыг Хөх хотод сургалтад хамруулж байна

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/199 дүгээр тушаалаар сувилагч, бага эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын  Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан технологийн газрын дэмжлэгтэйгээр Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
2024-05-27

Монгол эмч нар нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгахыг зорьж байна

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын IV хурал энэ сарын 24-25-нд боллоо. Хуралд БНСУ, БНЭУ, Австрали, Испани, АНУ, Англи, Япон, Филиппин зэрэг 10 гаруй орны 20 орчим эрдэмтэн, мэргэжилтэн оролцож, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцсэн юм. Анагаахын шинжлэх ухааны шинэ дэвшилт технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг манай улс 1996 оноос нэвтрүүлсэн билээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 онд бөөр, 2011 онд элэг, үүнээс гурван жилийн дараа ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгажээ
2024-05-27

Хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн аппаратаар 20 секундэд сүрьеэг илрүүлнэ

Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн аппаратын зайг цахилгаанаас гадна нарны эрчим хүчээр цэнэглэх боломжтой аж. Тус аппарат нь тухайн хүний цээжний зургийн мэдээллийг хиймэл оюун ухаантай холбосноор сүрьеэг 20 секундийн дотор оношлох боломжтой юм. Одоогоо дэлхийн 70 гаруй орон эл аппаратыг хэрэглэдэг. Нийт 1.3 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий дижитал аппаратыг Хөвсгөлийн Тосонцэнгэл, Хэнтийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд өгчээ. Үлдсэн гурвыг нь ХӨСҮТ-д хуваарилж, нийслэлийн өрхийн эмнэлгүүд гэрээгээр ашиглах юм байна.
2024-05-27

Хүүхдүүдийг нүдний үзлэгт хамруулна

Боловсролын ерөнхий газар, “Орбис” олон улсын байгууллагынхан хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төсөл хэрэгжүүлж эхэлснээ уржигдар мэдээлэв. Уг төсөлд улсын хэмжээний 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах гэнэ. “2-18 настай монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сонгосон 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэгт хамруулахад 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байсан гэнэ. 
2024-05-24

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын IV хурал эхэллээ

Хурлаар 10 гаруй орны 20 зочин профессор болон манай улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд
2024-05-24