Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно
2024-04-23

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсөв

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Цайдам гэх газар энэ сарын 20-ны 09.28 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, дараа өдрийнх нь 03.30 цагт түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 240 000 га талбай галд өртжээ. Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 сумд ой, хээрийн түймэр 39 удаа гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал, түймрийн тоо 20.5 хувиар өсөв
2024-04-22

Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
2024-04-21

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсчээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө.
2024-04-19

Солонгос зах зээлийн тур оператор, хөтөч, орчуулагчид Тэрэлжийг цэмцийлгэхээр нэгдлээ

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бол манай орны төвийн бүсийн, нийслэлтэй хамгийн ойр аялал
2024-04-19

Малын сэг зэмийг тавдугаар сарын нэгний дотор дуусгана

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2024-04-19

Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно

Дөрөвдүгээр сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2024-04-19

Хөрсний гулгалтаас болж 19 хүн амиа алджээ

Индонезийн Сулавеси арал орчимд өнгөрсөн даваа гарагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 19 хүн амь үрэгдэж, хоёр хүн ор сураггүй болжээ. Өмнөд Сулавесид хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ.  Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд цагдаагийн үнэрч нохой ашиглаж байна.
2024-04-18

Хөвсгөл нуурын бохирдлыг 150 сая төгрөгөөр судална

Тодруулбал, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын түвшин, эрсдэлийн зэргийг тогтоох, мөстөл, мөсөн голуудын хайлсан усыг хуримтлуулах боломж, арга замыг тодорхойлох судалгааг энэ онд багтаан мэргэжлийн байгууллагынхнаар хийлгэхээр болсон байна. Хөвсгөл нуурын бохирдлын судалгааг улсын төсвийн 150 сая төгрөгөөр хийлгэх бол мөсөн голынход 95 сая төгрөг зарцуулахаар хуваарилжээ. Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баян, Говь-Алтайн Жаргалан дахь Эрээн нуурыг сэргээх төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Эдгээр нь тухайн бүс нутгийнхаа экосистемд онцгой нөлөө үзүүлдэг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд хамгийн их доройтоод буй нуур юм.
2024-04-18

Янгир нутагладаг ууланд 13 цөөрөм байгуулжээ

Жаргалант ууланд нэн ховор, ховор олон төрлийн амьтан нутагладаг боловч ойр орчимд нь худаг ховор, задгай булаг, шанд цөөн тул усны хүрэлцээ муу байдаг аж. Тус бүсэд цөөрөм, тогтоол байгуулснаар зэрлэг амьтдын усан хангамж сайжраад зогсохгүй тогтвортой суурьших, өсөж үржих таатай нөхцөл бүрдэж буйг байгаль хамгаалагчид онцолжээ. 
2024-04-18

 Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос
2024-04-18

Аюулт үзэгдэл, осол 24.4 хувиар өсжээ

2024 он гарснаас хойш улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осол 1352 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 265-аар буюу 24.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүний 1102 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол бол 39 нь ус, цаг агаарын гаралтай, 28 нь биологийн, 27 нь геологийн аюулт үзэгдэл аж. Төрлөөр нь ангилбал объектын түймэр хамгийн олон буюу 774, иргэд цас, шаварт машинтайгаа суусан осол 234 удаа гарчээ
2024-04-17

Эрчим хүчний шилжилтийг жендэрийн тэгш байдалтай уялдуулъя

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийн гол оролцогч талуудын дунд “Ногоон, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, цэвэр эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог онцлон хэлэлцсэн.
2024-04-16

Улсын хэмжээнд нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшилжээ

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн  Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай танилцлаа.
2024-04-16

Баян-Өлгий аймаг байгаль хамгаалалд 487 сая төгрөг зарцуулжээ

Баян-Өлгий аймаг 2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 1.8 тэрбум төгрөгийг орон нутгийнхаа төсөвт төвлөрүүлж, үүний 24 хувь буюу 487 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулжээ. БОАЖЯ-наас 2021 онд улсын хэмжээнд хяналт шалгалт хийхэд тус аймаг байгалийн нөөцөөс төвлөрүүлсэн орлогыг зориулалтын дагуу зарцуулдаггүй, хууль, журмыг хамгийн муу хэрэгжүүлдэг гэсэн үнэлгээ авсан юм
2024-04-16

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг долоо дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. 
2024-04-16

Налайхын Хар чулуутын аманд шар өвс шатсаныг унтраажээ

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа.Сүүлийн өдрүүдэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаасан дуудлага нэмэгдэж байна.
2024-04-16

Улсын хэмжээнд 70.172 га талбай түймэрт өртсөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг  8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртсөн байна.
2024-04-16