Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

АНХААР: Хүчтэй салхи, мөндөр орж, аянга цахилгаан цахиж БОЛЗОШГҮЙ

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-13

Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороотой

12,13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-12

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтөө боловсронгуй болгож чадсан уу

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хаалтын хурлыг хийлээ.
2024-06-12

Хөвсгөл, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймэр гарчээ

Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Хөвсгөлийн Жаргалант сумын Харгана багийн нутагт ой, хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын ойн мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран энэ сарын 10-ны орой бүрэн унтраасан байна. Түймэрт хоёр га талбай шатсан гэнэ. 
2024-06-12

Хөвсгөл аймгийн Жаргалант сумд ой хээрийн түймэр гарч, 2 га газар шатжээ

Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 125 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 06.09-ний өдрийн 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын  10-ны өдрийн 08:16 цагт хүлээн авч, өчигдрийг хүртэл цаг наргүй ажилласан гэнэ.
2024-06-12

Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно

Зургадугаар сарын 12,13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-12

Туул, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2024 оны А/656 тоот захирамж гаргасан.
2024-06-11

Өнөөдөр 23 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
2024-06-11

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумд загас үржүүлгийн лаборатори нээжээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Шишгэд, Тэнгис голын бэлчирт загас үржүүлгийн лаборатори нээлээ. Хулдын овгийн тул, зэвэг, хадран загасыг уг лабораторид үржүүлнэ. Ингэхдээ нэг жилд 400-500 мянган жараахайг тэнд өсгөх боломжтой аж. Өдгөө уг лабораторид дээрх загаснуудын 230 000 түрсийг өсгөж буй гэнэ. Тэдгээрийг 2-3 см хүртэл нь бойжуулаад амьдрах чадвартай болох үед нь байгальд тавихаар төлөвлөжээ. 
2024-06-10

Усанд живэх нь гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын шалтгааныг тэргүүлж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна.
2024-06-10

Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-10

Дархан цаазат Булган ууланд 16 янгир нэмж нутагшууллаа

Архангай аймгийн нутагт орших дархан цаазат Булган ууланд өчигдөр 16 янгир нэмж нутагшууллаа. Тэдгээрийг Богдхан уулнаас барьжээ. Ингээд Булган уул 31 янгиртай болов. Өнгөрсөн онд Булган ууланд 11 янгир нутагшуулж байсан юм. Шинэ төрсөн хоёр ишиг тус сүрэгт багтсан аж. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс “Янгир” төсөл санаачилж, жил бүр 10 янгирыг Булган ууланд нутагшуулахаар төлөвлөжээ. Булган уул нь энэ жил 16 дахь дархан цаазат газар болсон тул мөн тооны янгирыг нутагшуулсан гэнэ. Амьтдыг байгальд нь тавих үед орон нутгийн иргэд олноор зорин очсон байв.
2024-06-10

Аюулт үзэгдэл, ослын 72 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.03-09/  нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын  72 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-06-10

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
2024-06-10

Архангай аймгийн ойн сангийн 27000 га-д шавьжны устгал хийнэ

2024 онд Улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27000 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ.
2024-06-09

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
2024-06-08

“Нийслэлийн ойн санд өнгөрсөн хавар түймэр гараагүй”

Хотын ойн санд өнгөрсөн хавар түймэр гараагүйг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгууллага, нийслэлийн ОБЕГ болон Цагдаагийн удирдах газрынхан хамтран хотын ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийжээ. Ингэхдээ нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хуурайшилтын хугацаанд тогтмол хяналт шалгалт явуулсан аж. Энэхүү хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаагаа уржигдраас хаажээ. Өнжмөл өвсний түймэр хаврын улиралд 124 бүртгэгдсэнээс хөдөлгөөнт эргүүлийнхэн 41-ийг газар дээр нь илрүүлэн, унтраасан байна. Тухайн бүсийн 60 иргэнтэй гэрээ байгуулан эргүүлээр ажиллуулжээ. Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 2175 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, 11 852 иргэнд гарын авлага, санамж сэрэмжлүүлэг өгчээ.
2024-06-07

Үндэсний бахархалт мазаалай баавгайн тухай баримтат киног “Apple TV” хийх нь

Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг дэлхий нийтэд таниулах баримтат киног “Apple TV”-гээс хийхээр болжээ. “Дэлхийд тэргүүлэгч “Apple” компанийн “Apple TV”-гийн хамт олон Монголын мазаалай баавгайн талаар баримтат кино хийж байна. Энэ нь дэлхий нийтэд Монгол Улсын бахархалт амьтныг сурталчлахад маш үнэтэй хувь нэмэр болно. Манай сан 2017 онд ХБНГУ-ын “Lookfilm” компанитай хамтарч “Мазаалай” хэмээх баримтат кино хийж байсан. Энэ нь Европын Холбооны улсуудад мазаалайг суртачлан таниулсан сайн жишээ болж байлаа” хэмээн Говийн мазаалай хамгаалах сангаас мэдээлэв. 
2024-06-07