Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Цасан нурангид дарагдсан малчныг гурав дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн Төгрөг хэмээх газарт энэ сарын 12-нд цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас хоёр малчин уулын цасан нурангид дарагдсан. Тус сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ослын талаарх дуудлагыг хүлээн авснаас зургаан цаг гаруйн дараа 29 настай малчин залууг нурангин доороос эсэн мэнд олж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хүргэсэн юм
2024-02-16

Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дундговь аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авчээ. Сураггүй алга болсон 2 иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн долоон ажлын хэсэг 11 автомашин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
2024-02-15

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

Цаг уурын байгууллага зудын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулсаар буй. Үүнтэй зэрэгцээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг аймгуудын цаг агаар, өвөлжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээг цувралаар танилцуулж, малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна
2024-02-15

Мах зарахад төр оролцоод хэрэггүй 

Гэвч энэ талаар зарим малчин “Мал одоо турчихсан шүү дээ. Мөсөн зуд нэлээд зузаан болчихоод байхад ажил хийсэн болж жүжиглэх юм аа”, “Намар эртхэн гайгүй ханшаар авчихгүй, одоо бол бараг үнэгүйтэй адил”, “Одоо ийм ажил хийх ч гэж дээ. Турсан малын мах гадагшаа гаргаснаар Монголын мах муу гэж дэлхийд түгэх вий дээ”, “Өвөл бус, 10, 11 дүгээр сард махаа хангалттай гаргах нь зөв. Гэнэт малтай болчихсон биш дээ”, “Малын жин заагаад авахгүй байна лээ” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ. 
2024-02-15

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө

Энэ сарын 11-ний шөнөөс эхлэн зарим аймгийн нутагт цас орж, авто замуудад нь хунгар, халтиргаа үүсээд буй гэнэ. Тухайлбал, Завхан, Баян-Өлгий, Ховд, Төв, Өвөрхангай аймгийн нутгаар энэ сарын 11-12-нд цас орж, шуурчээ. Мөн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэргийн цас орсон байна. Үүний улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 210-260 дахь км-т нь халтиргаа гулгаа үүсжээ.
2024-02-14

Нийт нутгийн 80 гаруй хувийг цас бүрхжээ

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 13-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. 
2024-02-13

Цагааннуур, Хавирга, Булган боомтыг шинэчлэх хөрөнгийг шийджээ

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.
2024-02-13

Таван аймгийн 21 сум төмөр зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд, 17 аймгийн 89 суманд цагаан зуд, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. 
2024-02-13

Зэвсэгт хүчний 167 дугаар анги аварга малчин өрхтэй болов

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн иргэн, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн малчин Б.Түмэнжаргал, гэргий Д.Аюушцэцэг нар эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрдэмт малч ухаанаа төр түмэндээ үнэлүүлэн “Улсын аварга малчин өрх”-өөр тодорлоо. Шагнал, үнэмлэх, цол тэмдгийг энэ сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат гардуулан өгсөн ба Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлагууд ч сайн малчиндаа баяр хүргэсэн юм.
2024-02-08

Алдархаан сумын Алдар багийн малчин Г.Батжаргал Улсын хошой аварга малчин боллоо

Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн малчин Г.Батжаргал Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг албаныхан “Өндөр чихэнд”-ийн өвөлжөөнд нь очиж гардуулав. 
2024-02-08

ӨМНӨГОВЬ: Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталлаа

Ээлжит хуралдаан 88 хувийн ирцтэйгээр эхэлж, Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын ажлын хэрэгжилт,  Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-Цогтцэций чиглэлийн 13,5 км хатуу хучилттай авто замыг орон нутгийн өмчид шилжүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр эрх олгож, гэрээ байгуулах зэрэг 16 асуудал хэлэлцжээ.
2024-02-06

ӨМНӨГОВЬ: "Ингэний айрагны баяр-2024" үзэсгэлэн худалдааны үеэр 202 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг уламжлалт “Түмэн тэмээний баяр” амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын хамгийн олон тэмээтэй тус аймаг энэхүү үйл ажиллагааг 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
2024-02-03

14 аймгийн 49 суманд "төмөр" буюу “Шилэн” зудтай байна

17 аймгийн 136 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант,
2024-02-03

Аймгуудад цахим засаглалыг бэхжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2024 онд 21 аймгийн Засаг дарга нартай харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 7 зүйл 26 заалт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 7 зүйл 27 заалтад тусгагдсан ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
2024-02-02

Түмэн тэмээний баяр эхэллээ

Өмнөговь аймаг Түмэн тэмээний баяраа 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж иржээ.
2024-02-02

Өмнөговийн тэмээн сүрэг 16 түмд хүрчээ

Тэмээг өсгөн үржүүлэх, Тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлтэй холбоотой уламжлалт болон шинэлэг арга хэмжээнүүдийн цар хүрээг өргөжүүлэх, тэмээ, тэмээчин хоёроо дотооддоо болон олон улсад сурталчлах ажлуудыг зохион байгуулсаар ирлээ. 
2024-02-02

Эдийн засгийн чуулган, бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд Өмнөговьчууд хөгжлөө тодорхойлж байна

ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨНД ӨМНӨГОВЬ АЙМАГ 40 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА.
2024-02-01

Дархан хотын иргэд хоёрдугаар сарын 1-нээс цахилгаан автобусаар үйлчлүүлнэ

Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ урьд нь явж байсан дөрвөн чиглэл дээр нэмж шинээр нэг чиглэл гарган, нийт таван чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. Том хүн-500₮, хүүхэд -300₮ -өөр бэлэн мөнгөөр үйлчлүүлж, хөнгөлөлтөд хамрагдах эрх бүхий иргэд цахим системд шилжих хүртэл хуучин хэрэглэж байсан картаараа үйлчлүүлнэ.
2024-01-30