Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Бог малын мялзан өвчний вакцин хүлээн авав

Одоогоор гурван аймгийн зургаан сумын зургаан голомтод хорио цээртэй, гурван аймгийн найман сумын 10 голомтод хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байгаа аж. Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 орчим мал хорогдож, 1169 малын шинж тэмдэг арилсан бол тусгаарлалтад 475 толгой мал байгаа гэнэ.
2023-04-27

Малын тэжээлийн үнэ 15-20 хувиар нэмэгджээ

Тухайлбал, улсын нөөцөөс 14 аймагт 1.1 тн өвс, 8624 тн тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн “Дэлхийн зөн”, Монголын улаан загалмай нийгэмлэг, НҮБ, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагаас одоогоор малчдад 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дотооддоо бэлтгэсэн хадлан, малын тэжээлийн 95 орчим хувийг зарцуулж дууссан. Тиймээс зарим газар өвс, тэжээлийн эрэлт нэмэгдсэн” гэв. 
2023-04-27

Сүхбаатар аймагт 11 настай хүүхэд мориноос унаж, нас баржээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрсөн ням гарагт /2023.04.23/ буюу дөрөвдүгээр сарын 23-нд  болсон хурдан морины уралдааны үеэр 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна. 
2023-04-25

Өмнөговь аймагт электрон тамхи худалдаалахыг хориглолоо

Аймгийн засаг даргын захирамжаар өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тавдугаар сарын 15 өдрөөс эхлэн "Электрон тамхи" худалдан борлуулахыг хориглолоо.
2023-04-25

Иргэдэд эрх зүйн чиглэлээр сургалт явууллаа

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн
2023-04-24

ХААДС-ийн өрийн мэдээлэл нээлттэй боллоо

8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээлэл ил тод
2023-04-24

Баруун бүсийн “Ховд эко цемент” үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохдоо Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов.
2023-04-21

Баруун бүсийнхэн өндөр үнэтэй импортын эрчим хүч хэрэглэдэг

Эрдэнэбүрэний УЦС-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сумын иргэдтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах төслийн талбайд ажиллалаа.
2023-04-21

Арьс, ширний үйлдвэрүүд орчмын хөрсөн дэх хромын агууламж 1.6-13.4 дахин өндөр гарчээ 

Үйлдвэр орчмын хөрснөөс авсан дээжийг шинжлэхэд 89 хувьд нь хром зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.6-13.4 дахин өндөр буюу нэг кг дахь агууламж нь 436.9-745.1 мг гарчээ. Мөн зарим хэсгийн хөрсөн дэх хромын агууламж кг тутамд 2015.8 мг байсан нь аюултай түвшний үзүүлэлтэд хүрсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн бусад үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй зөрчлийг энэ үеэр илрүүлсэн аж. 
2023-04-21

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхныг шалгажээ

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 10, 11 өдрүүдэд шалгалт хийлээ.
2023-04-13

Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй

Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байна.
2023-04-13

Байгаль хамгаалагчид, цагдаа нар Чигэртэйн голын ай сав, Чигэртэй Тугал нуур хэсэгт хяналт тавьж байна

Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Чигэртэй Тугал нуур хэсэгт хяналт
2023-04-13

Хүүхэлдэйнүүд орон нутгийн багачуудтай “уулзаж” байна

Хүүхэлдэйн театрын хамт олон 75 жилийн ойн баяраа тохиолдуулан орон нутгийн багачуудтай уран бүтээлээрээ уулзаж байна.
2023-04-12

100 адуу, 1500 бог малтайгаа цасанд боогдсон малчныг нүүлгэн шилжүүлжээ

Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Манхан сумын мэргэжлийн ангийнхан 60 км замыг туулан
2023-04-04

Нэг айлын 150 орчим бог мал цасанд дарагдаж, хорогджээ

Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт багийн “Чулуун хороот” гэдэг газар
2023-04-03

Ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарт хүндрэл учирч болзошгүй байна

Ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна
2023-04-01

Увс аймгийн Бөхмөрөн сумд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Сумын төвөөс зүүн хойд зүгт 4 километрийн зайд 
2023-03-30

Израил Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нь

Үүнд дээрх салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ жил Израилын Засгийн газрын тэтгэлгээр урт хугацааны сургалтын хөтөлбөрт мэргэжилтэн хамруулах, тус орны Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ байгууллагатай хамтран зохион байгуулдаг, богино хэмжээний сургалтад салбарын төлөөллийг оролцуулах, 2023 оноос экспертүүдийг нь ирүүлэн туршлага солилцохоор болсон байна. Мөн тулгамдаж буй асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийж, хэмнэлттэй, үр бүтээмж өндөр ажиллах боломжийн талаар шийдэл олоход Монголын газар тариаланч, малчин, фермерүүдтэй ажиллахаар тусгажээ. 
2023-03-29