Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

ХБНГУ-ын Бундестагийн гишүүдэд хууль эрх зүйн салбарын бодлогоо танилцууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын  Бундестагийн  гишүүдийг хүлээн авч уулзан, хоёр орны хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо. Монгол, Герман хоёр орон хууль, эрх зүйн салбарт олон жилийн турш найрсаг хамтын  ажиллагааг хөгжүүлж ирснийг сайд дурдлаа.
2024-04-05

Авлигын эсрэг сургалтад 905 иргэн, албан тушаалтныг хамруулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж буй албадан болон үнэ хаялцуулах дуудлага худалдааны үйл явц, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөц, худалдан авах ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэв.
2024-04-04

СУИС-д ХЭҮК-оос хяналт шалгалт хийжээ

СУИС-д гарч байсан дээрэлхэлтийн талаар Khandma Khandma хэмээх фэйсбүүк хаягнаас шүгэл үлээлээ. Тодруулбал, жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-д суралцаж байхдаа доод курсын охидуудыг зодож дээрэлхдэг, нэг охины хамрыг нь хугартал цохиж, зоддог байсан бөгөөд 100 төгрөг өгөөд дарс, зайрмаг авч ир гэх зэргээр дарамталдаг байсан аж. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд ХЭҮК хяналт шалгалт хийжээ. 
2024-04-03

О.Мөнхжинг койн арилжаалж, мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн прокурорын газраас “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт яллах дүгнэлт үйлджээ.
2024-04-03

Киргиз, Казакстан Улсын нэр бүхий гурван иргэнд яллах дүгнэлт үйлдэв

Нийслэлийн прокурорын газраас Киргиз, Казакстан Улсын нэр бүхий гурван иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
2024-04-03

 Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д өргөн барив

Тухайлбал, “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал” гэсэн сэдвээр 23 дахь илтгэлийг боловсруулжээ. Илтгэлийг эхлээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, дараа нь УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ. 
2024-04-03

Шведээс нэг “Шувуу” авчирч шалгаж байна

2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан
2024-04-03

Хятадын иргэний захиалгаар нутаг нэгтэнд нь халдсан этгээдүүдэд ял шийтгэлээ

Үүний дараа Г.Билгүүний хамаарал бүхий Ш гэдэг хүнийг бусдаас зээлсэн мөнгөө өгөхийг шаардан барьцаалж, Налайх дүүргийн нутагт аваачин хутга тулган эрүүл мэндэд нь халдаад зогсохгүй хууль бусаар хорьж, хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрээр дамжуулан авч яван хүчээр алга болгох хэрэг үйлдсэн байна. Тэд үүнээс өмнө 2021 онд Гандантэгчэнлин хийдийн гадаа, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дахь зочид буудал, баар, караоке бүхий үйлчилгээний төвийн дэргэд нэг бус иргэнд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгт холбогджээ. Бас тэдний нэг нь архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт их хэмжээгээр хадгалж, ашигласан хэрэг өдүүлсэн гэнэ. 
2024-04-03

Үндэсний цөөнхийн асуудлаар хэлэлцжээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд айлчлал хийж байна.
2024-04-02

“Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүнийг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцов

“Тэнгэрлэг Монгол” гэх төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бямба-Очирыг худал мэдээлэл тараасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-нд “Бямба-Очир Батдэлгэр” нэртэй фэйсбүүк хаяг болон “Тэнгэрлэг Монгол ТББ” пэйж хуудсаар дамжуулан “Сүхбаатар дүүрэг дэх 21 га газрыг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа олгосон” хэмээн мэдээлэл цацсан аж. Үүний дараа тус дүүргийн ЗДТГ-ын албан тушаалтнууд “2011 онд буюу 12 жилийн өмнө дүүргийн Засаг даргын захирамжаар ФСУБ гэдэг компанид зуслан болон спортын талбайн зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлсэн.
2024-04-02

Авлигыг мэдээлэх 110 утсанд авлигын гэмт хэргийн шинжтэй дуудлага давамгайлжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны гурав дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 93 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-04-02

 БЗС-гийн захирал асан П.Лхагвасүрэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн хүүхдэдээ давуу байдал олгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан гэх үйлдэлд холбогдсон юм. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г тэрбээр хүү Л.Түмэндэлгэртэйгээ байгуулсан байдаг.
2024-04-02

Сайншандад 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал хойшлогдлоо

Сайншанд суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон.
2024-03-29

Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум өчигдөр боллоо. Тус симпозиум нь улс өр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд нээлтэй хэвлэл мэдээллийн орчныг бий болгох санаачилга гарган, цаашид хэрэгжүүлэх зорилготой аж. 
2024-03-29

Хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглан хандив гуйх нь ихэсжээ

Одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Эмчилгээний зардалд хандив өгч туслаач” гэсэн мэдээллийг тэрбээр цахим орчинд байршуулжээ. Мөн “Tsedendamba Davaasambuu” гэх нэртэй цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар бусдаас хандив тусламж гуйсан тохиолдол ч бий. Уг мэдээлэлд Б.Батбаяр гэсэн нэр, 5306662327 дугаарын данс бичсэн аж.
2024-03-29

Серби Улсаас нэг “Шувуу” авчирч шалгаж байна 

2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
2024-03-29

АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 албан тушаалтны хөрөнгийг нарийвчлан шалгана

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-03-26

“Азийн орнуудын Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд бүс нутгийн сургалт болжээ

ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын “Азийн орнуудын Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд “Гаалийн өөрчлөлт, шинэчлэлт” бүс нутгийн сургалтыг гуравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Камбож Улсын Гаалийн сургалтын төвд зохион байгууллаа. Оролцогчид “Шинэчлэл, өөрчлөлт болон өөрчлөлтийн менежмент; Эрсдэлд суурилсан шигшин сонгон шалгах хяналт, түүний дотор гаалийн үнэлгээ; Хиймэл оюун ухааныг эрсдэлд суурилсан гаалийн хяналтын санамсаргүй сонголтод ашиглах нь; Дамжин өнгөрөх болон эдийн засгийн тусгай бүс” чиглэлээр олон улсын туршлагаас суралцан, Гаалийн хэргийн чиглэлээр хоёрт талт уулзалт хийсэн.
2024-03-25