Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

 “Бүрдэл майнинг” ХХК-иас 25.4 тэрбум төгрөг гаргуулж улсын төсөвт оруулна

“Баян” хэмээх Р.Базарын үүсгэн байгуулсан гэх ч улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээ­лэлд П.Төмөрцэцэг гэх эцсийн өмчлөгчтэй “Бүрдэл майнинг” компаниас нийгмийн даатгалын шимт­­гэлд 25.4 тэрбум төгрөг гаргуулахаар шүүх эцэслэн шийд­вэрлэлээ.
2025-02-13

Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал шүүхэд хүргүүлжээ 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байх үедээ авлигын хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсон, гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг НПГ-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Тус шүүхийн эх сурвалжуудын мэдээлснээр маргааш (2025 оны хоёрдугаар сарын 13-ны) өглөө уг саналыг хэлэлцэх шүүх хурлыг хийхээр товлосон гэнэ.
2025-02-12

Угаартаж нас барсан гэр бүлийнхний мэдээллийг задруулсан үйлдэлд 4-5 хүнийг шалгаж эхэлсэн гэв

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амь­дар­даг нэгэн гэр бүлийн зургаан хүн өн­гөрсөн са­рын 23-24-нд шилжих шөнө угаартаж нас бар­сан харамсалтай хэрэг гарсан нь олны ан­хааралд өртөөд буй билээ.
2025-02-12

Авлигын төсөөллийн индексээр Монгол 180 орноос 114 дүгээрт жагслаа

Олон улсын “Транспэрэнси интернэшнл” бай­гууллага Авлигын төсөөллийн индексийг жил бүр нэгтгэн танилцуулдаг уламжлалтай. Өнгөр­сөн оны индексийг 180 гаруй орныг хамруу­лан гар­­гас­­ныг “Транспэрэнси интернэшнл Мон­гол” бай­­гуул­­­­­­лагынхан өчигдөр мэдээлэв.
2025-02-12

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд хоёр жил хорих ял шийтгэлээ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэр­гүү­­лэгчээр ажиллаж байсан “Хангай конст­рак­шн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд ха­хууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сон­гино­хайр­­­хан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шат­ны тойр­гийн шүүх өчигдөр хэлэлцэн шийд­вэр­лэ­лээ.  
2025-02-11

“Уурын зуухаар галладаг аж ахуйн нэгжүүдийн 67 хувь нь агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй”

Байгаль орчин, уур амьсгалын өөрч­лөлтийн яамны Салбарын хянал­тын газрынхан нийс­лэ­лийн Бай­галь орчны болон Агаар, орч­ны бо­хир­долтой тэмцэх газ­рын­­хан­тай хамт­ран 100 кВт-аас дээш хүчин ча­далтай уурын, усан халаал­тын зуух ашиг­лаж буй 139 аж ахуйн нэгжийн үйл ажил­лагааг шалгажээ.
2025-02-11

“Гацуурт”-ынхан булш, хиргисүүр олноор илэрсэн талбайгаа ухахын тулд шинжээчдийг шалгуулах болов

Монгол Улсын Үндсэн хуулийн долоодугаар зүйлд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” хэмээн хуульчилсан.
2025-02-11

Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг ашиглалтад оруулна 

Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж буй.
2025-02-10

Монгол Улсад 6693 стандарт мөрдөж байна

Монгол Улсын хэмжээнд өдгөө 6693 стандарт мөр­дөж буй аж.
2025-02-06

Улс төрчдийн хуулийн хулгай буюу авлигын хэрэгт холбогдогчдын томилгоо

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ав­лигачидтай дайн зарласнаа мэдэг­­дэж, ши­рүүн тэмцэл өрнүүлэхээ чанга дуу­­гаар илэр­хийлснээс хойш багагүй хугацаа өнгөр­лөө.
2025-02-04

Ази, Европын прокурорууд Монголд чуулах нь

Олон улсын прокуроруудын холбоо (ОУПХ)-ноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг зо­хион байгуулах орноор Монгол Улсыг сон­­го­сон.
2025-02-03

Хөгжлийн банк бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийх гэж байна уу

Удирдах бүрэлдэхүүнд нь багтаж байсан хоёр ч банк нь дампуурч хаалгаа барьсан ч, Засгийн газарт нэг­дсэн намынхныхаа томил­гоо­гоор З.Нарантуяа Хөгж­­лийн банкийг удирдах бол­сон билээ.
2025-02-03

Хялбар ажиллагааны шүүх 45 хоногийн дотор хэрэг, маргааныг шийдвэрлэнэ

УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан Шүүх байгуулах тухай хуу­лийн дагуу шүүхийн байршил, тойргийг ши­нээр тогтоосон юм. Өмнөх хуулийн дагуу орон нутагт эрүү, иргэний хэргийн шүү­хүүд тус­даа ажиллаж байв.
2025-01-31

АМГТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Ашигт малтмалын хайгуулын хэлт­­сийн даргаар ажиллаж байсан М.Энхжар­гал, мэр­гэжилтэн Б.Алтансүх нарт НПГ-аас яллах дүг­­­нэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэл­тэй дүүр­гийн эрүүгийн хэргийн анхан шатны тойр­гийн шүүхэд шилжүүллээ.
2025-01-31

Иргэн, албан байгууллагынхан аюулгүй байдлаа үнэлээрэй

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн орол­цоо­той бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ша­­­дар сайдын тушаалаар Олон нийтийн орол­цоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг буу­руу­лах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэм­жээ­ний удир­дамжийг баталжээ.
2025-01-31

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, Б.Золбоо нарын хэргийг дахин шалгуулна

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удир­дах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгд­лийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт хол­бог­дох хэргийг нэг бус удаа хойшлуулсны эцэст нийс­лэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шат­ны шүүх өчигдөр шийдвэрлэлээ. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хү­чингүй болгов.
2025-01-31

“Хувийн телевизүүдийн зардлыг яагаад төсвөөс гаргах ёстой вэ”

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэс­ний бү­тээм­жийн хороо зэрэг холбогдох байгуул­ла­гын үйл ажиллагаатай танилцаж байна.
2025-01-30

Дуусаагүй датаг устгах нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэв

“Датаг хугацаагүй болгох нэгдэл”-ээс өчигдөр ШӨХТГ-т гомдол гаргалаа.
2025-01-30