Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

“Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүн ирэв

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүний эхний цуваа сургуулийн районд хүрэлцэн ирлээ. Тус бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникийг Монголын талаас оролцох сургуулийн удирдлага “Зүүнбаян” төмөр замын өртөөнд угтан авч, Монгол Улсад тавтай морилохыг урьсан юм.
14 цаг 20 мин

Хүүхдийг хортой, хориотой контентоос хамгаалах журам боловсруулах Ажлын хэсэг хуралдав

УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулсан.
Уржигдар 10 цаг 41 мин

Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 193 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 145 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-05-07

Сонсголын бэрхшээлтэй иргэд хууль зүйн туслалцаа авах орчин бүрдүүлжээ

Сонсголын бэрхшээлтэй иргэн хууль зүйн туслалцаа авах, эрх ашгаа хамгаалах хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан хамтран дохионы хэлний хэлмэрчийн сургалтыг зохион байгуулжээ. Нийслэл, дүүргийн Прокурорын газрын мэдээлэл лавлагаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтан, угтагчид, Тамгын хэлтсийн дарга нар уг сургалтад хамрагдсан байна.
2024-05-07

Дуучин Акира Кобаяашийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжлөв

Японы нэрт дуучин, жүжигчин Акира Кобаяашийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тус улсын Нэрима дүүрэгт байрлах “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд болсон “Go Mongolia” арга хэмжээний үеэр түүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын элчийн өргөмжлөл гардуулсан аж.
2024-05-07

Нийслэлд 4.1 тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
2024-05-06

Дашбалбар, Матад, Халхгол сумд гарсан түймрийг унтраалаа

Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-05-05

Бага насны хоёр хүүг муу усны нүхнээс оллоо

 Алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа.  Одоогоор дээрх 2 хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
2024-05-04

“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай Монгол Улс” сэдэвт уралдаанд оролцоорой

“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай Монгол Улс” сэдэвт нийтлэлийн уралдааныг “Азтай савар” амьтан асрах бүлгийнхэн оюутан залуусын дунд зарлажээ. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд манай улс анх удаа амьтдын эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалттай болсноороо онцлогтой юм. Тэгвэл энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлснээр гарах эерэг өөрчлөлт, бас хэрэгжүүлэх үеийн алдаа дутагдал болон тэдгээрийн шийдэл зэргийг оролцогчид бүтээлдээ тусгах юм байна.
2024-05-03

Хүүхэд бусдад үрчлэгдсэнээр өмнөх эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно

Хэдийгээр эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй байх боловч хүсэлт гаргагч
2024-05-03

Сэтгүүлчид ёс зүйгээ баримтлахыг уриаллаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ёс зүйг хамтдаа амлая” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Мэдээллийн урсгал хурдацтай тархаж буй энэ цаг үед сэтгүүлчдийн хийсэн бүтээл мэргэжлийн бус хүмүүсийнхээс ялгарч байх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв. Үүний тулд сэтгүүлчид ёс зүйтэй байх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйг сахиж, мэдээллийг олон талаас тэнцвэртэй хүргэх нь нэн чухал талаар хөндсөн юм
2024-05-03

 Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэх үү

“Энэ” гээд харуулчих төсөл байхгүй атлаа батална гэж хэлэлцэх асуудлын дараалалд нэрийг нь байн байн оруулахаас хэтрэлгүй, хайран хугацааг барав. Уг хуулийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчлэх шаардлагатай, эсэх талаар маргах хэрэггүй хэмээн бүгд санал нэгддэг ч олонх, цөөнхийн аль нь ч санаачилга гаргасангүй. Харин үүнийг нэрнээс нь авхуулаад бүрэн шинэчлэхээр боловсруулсан төслөө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт цахим хуудсандаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлжээ.
2024-05-02

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын зорчих эрхийг нь хоёр сар хасав

Л.Чинбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1-д заасан
2024-05-01

Б.Ууганбаяр: Хэвлэлийн салбарын эрх зүйн орчин хөсөр хаягдсан

"Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өглөө.
2024-05-01

Сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБЕГ-т хүргүүлж дуусав

Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх хугацаа дууслаа. Тодруулбал, эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэдийн мэдээллийг Дээд шүүх, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан иргэдийнхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 60, түүнээс дээш хоногоор гадаад улсад зорчсон хүмүүсийнхийг Хил хамгаалах ерөнхий газар хүргүүлэх үүрэгтэй
2024-05-01

Австралиас өнөөдөр нэг “Шувуу” авчирна

 2015 онд Монгол Улсын иргэн “А”-г бусдын захиалгаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ-руу
2024-04-30

"Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв"

Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх
2024-04-30

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно

 Тус прокурорын газраас “Г” ХХК-ийн захирал Л.Ч-г хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг
2024-04-30