Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2024.06.13) боллоо. Хуралдаанаар Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсхүл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах асуудлыг хэлэлцэв.
2024-06-13

АН: Эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагууд тоохгүй байна

Энэ сарын 11-нд Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга иргэдэд мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлсэн нь өнгөрсөн найман жилд улс орныг удирдсан хүмүүс хуульгүй, зарчимгүй аашилсны илрэл. Иргэний сонгох, саналаа өгөх эрхийг нь дорд үзэж байна. Дээрх үйлдлийг хуулийн байгууллагынхан шалгах ёстой” гээд Ерөнхийлөгчийг эл асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв. Энэ өдөр АН-ын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун болон Шинэ нэгдсэн эвслийнхэн дээрх зөрчлийг шалгаж шийдвэрлэхийг шаардан Сонгуулийн ерөнхий хороонд хандсан юм. 
2024-06-13

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг өнөөдөр шийднэ

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан. Иймд тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд энэ сарын 6-нд болсон шүүх хуралдаанаас түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг сонгуулийн төв байгууллагынханд даалгасан юм. Гэсэн ч түүнийг өнөөг хүртэл нэр дэвшигчээр бүртгээгүй бөгөөд шүүхийн албан ёсны шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Н.Номтойбаяр ч, Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн авсан байна. Сонгуулийн төв байгууллагынхан өнөөдөр хуралдаж, шүүхийн дээрх шийдвэрийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ингэхдээ түүнийг нэр дэвшигчээр бүртгэх, эсвэл дараагийн шатны шүүхэд хандан давж заалдах, эсэхээ тодорхой болгох юм. 
2024-06-13

Гадаадад байгаа сонгогчид санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхэд хоёр хоног үлдлээ

Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхэд хоёр хоног үлдлээ.
2024-06-13

 Төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахгүй байхыг санууллаа

 УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор төрийн бүх шатны албан хаагч болон эрх бүхий албан тушаалтнуудад хандсан мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. Юуны өмнө улс төрийнхөөс бусад албан хаагч аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байхыг сануулсан байна. Тухайлбал, албан хаагчид улс төрийн нөлөөлөлд автахгүй төвийг сахих, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээлэл түгээхийг хориглодгийг мэдэгдэлд дурдав. 
2024-06-13

Нэгдүгээр тойрог: Шинэ цус сэлбэх хангайн бүс

Есөн мандаттай уг бүсэд 15 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 80 хүн нэрээ дэвшүүлжээ. МАН, АН, ХҮН, Үнэн ба зөв намаас 100 хувийн ирцээр буюу тус бүр есөн хүнээ сойсон байна. ИЗНН, Иргэний хөдөлгөөний намаас долоо долоон хүн өрсөлдөж буй аж. Мөн Ц.Мөнхбат гэдэг ганц бие даагч бий. Ард түмний олонхын засаглал намаас З.Бат-Эрдэнэ, Монгол консерватив намаас Д.Цэгмэд нарын ганц дайчнаа илгээжээ.
2024-06-13

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэллээ. 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370 буюу нийт 1336 нэр дэвшигч оролцох нь. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга удирдлага УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд үнэмлэхийг нь гардуулж, амжилт хүслээ. Зарим нам, эвслийн тухайд төлөөлөл нь нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг сонгуулийн төв байгууллагынхнаас гардан авч, өөрсдийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр нэгдсэн байдлаар өгсөн юм. 
2024-06-11

Л.Гантөмөр: Иргэд, сонгогчид эргэцүүлэн тунгаасан сонгууль болох болтугай

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт  сонгуулийн 13 тойргийн 78 мандат, намын жагсаалтын 48 мандат,  нийт 126 мандатын төлөө 22 улс төрийн нам, эвслээс 1336 нэр дэвшигч улс орон даяар өрсөлдөж байна. 
2024-06-10

Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа уриалж байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй Монгол Ардын Нам сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд нэр дэвшигчдийн төлөөлөл, мөн намын гишүүд, дэмжигчид, ахмадууд, залуус, иргэдийн төлөөлөл оролцов.
2024-06-10

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгож эхэллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож эхэллээ. 
2024-06-10

Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшихийг эсэргүүцэж, 100 мянган хүний гарын үсэгтэй шаардах бичгийг СЕХ-нд өглөө

Ардчилсан намын гишүүд сонгуулийн хууль зөрчиж оюутнуудад мөнгө тараасан гэх ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах 100.000 хүний гарын үсэг цуглуулжээ. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг улс орон даяар тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 5 хүртэл зохион байгуулав. Дээрх шаардах бичгийг СЕХ-нд хүргүүлж, шаардлагыг нь хүлээж авахыг хүслээ.
2024-06-07

33 улсаас 4746 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 06-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.
2024-06-07

Сэтгүүлчид улс төрч болж чаддаг уу

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засгийн алдаатай бодлогыг засаж залруулахад нь нөлөөлөх дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэдэг. Үүгээрээ олны танил болдог бусад мэргэжлээс ялгаатай. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг гээд бүхий л салбарын мэдээллийг түгээж, соён гэгээрүүлж, засаж залруулахын төлөө цаг наргүй ажилладаг. Энэ үндсэн үүргээ мартахгүй ажиллаж чадвал нэр дэвшиж буй сэтгүүлчид улс төрд тодорхой өөрчлөлт хийж чадна. Гэхдээ намын эрх ашгийн төлөө үйлчилж, товчлуур дарагч болчихвол одоогийн “хэлгүй” сэтгүүлч гишүүдийнхээ нэг болж хувирна.
2024-06-07

Дээд шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгажээ

нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэжээ.
2024-06-06

Зөрчлөө арилгаж, дахин бүртгүүлэхээр хүсэлт илгээсэн 92 хүнийг нэр дэвшигчээр бүртгэв

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр (2024.06.06) боллоо.
2024-06-06

АН: Нэр дэвшигчдийг гутаан доромжилсон төлбөртэй мэдээ, нэвтрүүлгийг давтамжтайгаар түгээж байна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэр хүндэд удаа дараа халдсан агуулга бүхий ярилцлага, бүрэн хэмжээний нэвтрүүлгүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацаж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчигдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
2024-06-06

НИТХ-ын 15 төлөөлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ

УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авлаа.
2024-06-05

 Нэр дэвшигчид хандивын дансаа зарлаж эхлэв

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид зардлын дансны дугаар, банкны нэрийг энэ сарын 13-наас өмнө Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Эхний даваагаар болзлоо хангасан нэр дэвшигчид өчигдрөөс сонгуулийн хандивын дансаа зарлаж эхэлсэн байна. Тэд иргэний үнэмлэхийн хуулбар, дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт болон бүртгүүлэх хүсэлтээ хавсаргаад төрийн аудитын газарт хандана. Аудитаас бүртгэсэн бол хандивын дансаа олон нийтэд зарлаж, дэмжлэг хүсэж болох аж. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэлх сая төгрөгийн хандивыг дэмжиж буй нэр дэвшигчдээ өгөх боломжтой юм. 
2024-06-05