Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

Арванхоёрдугаар тойрог: Этгээд, сонирхолтой нэр дэвшигчидтэй Хан-Уул дүүрэг

МАН-аас энд УИХ-ын гишүүнээ илгээсэнгүй. Харин дүүргийн Засаг дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, УИХ-ын даргын ажлын албаны зөвлөх Л.Нинжжамц нарыг нэр дэвшүүлээд байна. Л.Нинжжамц философич, эрх зүйч мэргэжилтэй ч хэвлэл мэдээллийн салбартай амьдралаа холбосон нэгэн. Тэрбээр “Дөрөв дэх засаглал”, “Ы бямба гараг” зэрэг сониныг эрхлэн гаргаж, өдөр тутмын “Өглөөний сонин”-ы эрхлэгч, 2017-2020 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан билээ
2024-06-25

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ.
2024-06-25

Есдүгээртойрог: Харьцангуй нам жим хэсэг

Сонгуулийн есдүгээр тойрог болох Баянгол дүүргээс УИХ-д гурван гишүүн сонгоно. 16 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 50 нэр дэвшигч тэнд өрсөлдөж байна. МАН, АН, ИЗНН, Шинэ нэгдсэн эвсэл, Эх орон, Бүгд найрамдах, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэний хөдөлгөөний, ХҮН, Ард түмний хүч, Эрх чөлөөний эвсэл, Иргэдийн оролцооны нэгдэл намынхан тус бүр гурван хүн сойжээ.
2024-06-25

Хэн ялах вэ

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өндөрлөх дөхөж байна. Нам, эвсэл, бие даагчид боломжийн хэрээр өрсөлдөцгөөж, бусдаас ялгарч онцгойрон сонгогчдын анхаарлыг татахыг хичээж буй. Ард түмэн МАН, АН хоёрыг сонгохгүй гэж хатуу шийдсэн нь өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Тэд эрэл хийж байгаа. АН, МАН-аас бусад буюу сонгуульд өрсөлдөхөөр саналаа өгсөн хоёр эвсэл, 19 нам дотор олигтой юм байна уу гэж харж байна. Тэгвэл 2024 оны ээлжит сонгуулийн өмнө ард түмэндээ хэн нь хэн бэ гэдгийг ялгахад нь багахан ч атугай нэмэр болъё. 
2024-06-25

Гадаадад бүртгүүлсэн сонгогчдын 73.2 хувь нь саналаа өгчээ

УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор гадаадад бүртгүүлсэн 13 095 сонгогчоос 9579 нь буюу 73.2 хувь нь саналаа өгчээ. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах Төв комиссынхон үүнийг өндөр үзүүлэлт хэмээн дүгнэж байна. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаадад байгаа иргэдийн санал хураалтад оролцсон хувь 73 хувьд хүрсэн ч бүртгүүлсэн сонгогч нь одоогийнхоос цөөн буюу 7500 байв. Энэ удаа дөрвөн өдрийн турш санал хураалт явуулж, цахимаар бүртгэсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн хэмээн үзэж буй аж. Монголчууд олноор амьдардаг улсуудын нэг БНСУ-д 2057 сонгогч бүртгүүлснээс 69 хувь нь оролцжээ. Ер нь цөөн монгол хүнтэй ихэнх оронд бүртгүүлсэн бүх сонгогч нь саналаа өгсөн байна. 20-39 насныхны оролцоо өндөр байж.
2024-06-25

“Хар машин”-ыг орон даяар шалган туршлаа

УИХ-ын ээлжит сонгуульд ашиглах “хар машин” гэгддэг автоматжуулсан хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, есөн дүүргийн 2198 хэсгийн санал авах байранд өчигдөр нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камерын болон ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороодод гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа, эсэхийг үүгээр шалгав. Эл “шалгалт”-ыг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм. 
2024-06-25

Наймдугаар тойрог: Шинэ салхи үлээх үү

МАН-аас энд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн болон дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг нэр дэвшүүлсэн юм. Эдгээрээс олон нийтэд төдийлөн танил биш гишүүн нь Э.Бат-Амгалан. Тэрбээр Баянзүрх дүүргийн, дараа нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын хувьд Н.Баярмөнхөд давуу тал байж мэднэ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дүүрэгтээ ажил хийсэн бол шүү дээ. Намынхаа буруу булхайг нээлттэй шүүмжилж чаддаг, шударга гэж харагддаг учраас олон нийтэд нэр хүнд гайгүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр. Тэрбээр эрх баригч намаас илгээсэн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно.
2024-06-25

Сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг маргаашийн дотор мэдээлнэ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2024 оны зургадугаар сарын 25-ны өдөр Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ.
2024-06-24

Гадаадад амьдардаг иргэдийн ирц 50 хувиас давжээ

Хилийн чанадад ажиллаж, амьдардаг13 095 иргэн төрийн сонгуульдаа оролцож, санал өгөхөөр бүртгүүлсэн билээ. Нийт 34 улсад Монголын дипломат төлөөлөгчийн 47 газар байрлаж буй юм. Иргэд энэ сарын 20-ноос эхлэн тухайн бүс нутгийнхаа 07.00 цагаас 23-ны 22.00 цаг хүртэл саналаа өгч байгаа. Санал авах үйл явц цагийн зөрүүнээс шалтгаалаад хамгийн сүүлд өнөөдөр АНУ-ын Сан-Франциско хотод 13.00 цагт дуусах аж. БНСУ-д хамгийн олон буюу 2983, АНУ-д 1862, Японд 1441, Австралид 1282 хүн бүртгүүлсэн юм. Мөн Египет, Кувейт улсад хамгийн цөөн буюу тус бүр 12 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ. 
2024-06-24

Санал тоолох төхөөрөмжийг нээлттэйгээр шалгав

СЕХ-ноос сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг өнгөрсөн баасан гарагт улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа. СЕХ-ны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг юм. 
2024-06-24

Залуус аа, таны нэг санал ч үнэтэй

Сонгуультай жил бүр л залуусыг саналаа өгдөггүй, залхуу, хойрго хэмээн буруутгадаг ч түүнд нөлөөлөх хүчин зүйлс бийг санууштай. Саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй хаягийнхаа дагуу хэсгийн хороонд очих ёстой байдаг. Гэтэл 18-40 насныхан хүн амын хамгийн хөдөлгөөнтэй хэсэг. Ажил хийх, сурч боловсрох орчноо даган, бүртгэлтэй хаягаасаа хол байх нь нийтлэг. Их, дээд сургууль, коллежид 145 мянган оюутан суралцдаг нь хүн амын төвлөрөл, хөдөө, орон нутгаас нийслэлд түр оршин суугчдын тоо өндөр буйг илэрхийлдэг. Энэ нь нэг талдаа залуусын сонгуулийн хувь, оролцоог бууруулах хүчин зүйл болдог нь нууц биш. 
2024-06-24

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна
2024-06-23

Санал тоолох төхөөрөмж, саналын хуулсыг шалган туршиж, баталгаажуулав

Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.
2024-06-21

Гадаад дахь сонгогчдын ирц 15.5 хувьтай байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал өгөх бөгөөд 34 улсын Дипломат төлөөлөгчийн газарт 13.095 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна.
2024-06-21

УБЕГ: БНСУ-д амьдарч байгаа Монголчууд хамгийн их санал өгч байна

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй гэж заасан.
2024-06-21

Сонгогчдын нэрийн жагсаалтыг нөгөөдөр эцэслэх нь

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар өчигдөр нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцсон байна. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, нийслэлийн Улсын бүртгэл, Цагдаагийн удирдах, Онцгой байдлын газар болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төлөөлөл оролцсон аж. СЕХ-ны дарга ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж, ажиглагч, иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар тэдэнд чиглэл өгсөн байна.
2024-06-21

Нийслэл болон 10 аймагт нийт 300 ажиглагч ажиллана

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн ТББ-уудаас УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллээр нэвтрүүлэх сурталчилгааны, автоматжуулсан системийн, кампанит ажлын санхүүжилтийн гэсэн гурван чиглэлээр мониторинг хийж буй аж. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт, санал хураах, дүн гаргах үйл явцад ажиглалт хийж байгаа гэнэ. Сонгуулийг ажиглах ажлыг “Бодлогод залуусын хяналт” ТББ хариуцжээ
2024-06-21

Зургаадугаар тойрог: Шинэ хүмүүс цойлж мэдэх зүүн бүс

 Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна. 
2024-06-21