Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
2024-04-23

Монгол, Киргиз Улсууд улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлнэ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-04-23

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт болно

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна
2024-04-22

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын их хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна. 
2024-04-22

Малчны тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төсөл, мөн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр (2024.04.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-04-19

Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2024-04-19

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нарын 10 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн юм.
2024-04-19

АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг татвараас чөлөөлнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
2024-04-19

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах гомдлыг хэдийд ч гаргаж болно

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцуулав.
2024-04-19

Машины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын долоон гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-04-19

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмнэ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 1998 онд анх баталсан уг хуулийг 2006 онд нэг удаа шинэчлэн найруулж байсан аж. Манай улс уг салбарт 1993-2022 онд нийт 178.6 тэрбум төгрөгөөр 4600 гаруй төслийг санхүүжүүлж, 55 мянга орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон гэнэ
2024-04-19

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс “П… чинь” гэж хараал хэлэв

Монгол Улсын төрийн түүхэнд хоёр парламент дамжин спикерийн ажил хийж байгаа ганц хүн нь Г.Занданшатар. Тиймдээ ч түүнийг ёс зүйг эрхэмлэж, залуу гишүүддээ үлгэр дуурайлал болдог гэлцдэг. Гэвч олон нийтийн нүднээс далд түүний төрх тийм ч ёс зүйтэй нэгэн биш бололтой. Тодруулбал, өнөөдөр чуулганы индэр дээрээс гар утсаа оролдож байхдаа “П... чинь” хэмээх хараалын үг урсгажээ.
2024-04-18

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн санал хураалт явагдлаа. Хуралд оролцож буй 40 гишүүний 23 нь дэмжсэн буюу 57.5 хувийн саналаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа.
2024-04-18

Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ

 Монгол Улс дахь эмийн бүртгэл, уг бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, хүний эмийн Зөвлөлийн үйл ажиллагаа, томилгоо,
2024-04-17

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Тус хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан
2024-04-17

Цөөнхийн бүлэг байгуулах босгыг 10 хувь болгож нэмжээ

Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдүгээ парламентаар хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд нам, эвсэл нь парламентад 12-оос дээш төлөөлөлтэй болсон нөхцөлд бүлэг байгуулах эрхтэй байхаар тусгажээ. Энэ нь шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүний 10 хувьтай тэнцэж буй юм. Одоогийн 76 гишүүнтэй УИХ-д нам, эвсэл найман гишүүнтэй бол бүлэг байгуулах эрхтэй байв
2024-04-17

12 нам жендерийн өөрийн үнэлгээг хийлгэв

Монгол Улсад 2022 оны тавдугаар сард улс төрийн 12 нам анх жендерийн өөрийн үнэлгээг хийлгэж байж. Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН намаас гадна парламентад суудалгүй есөн нам уг үнэлгээг хийлгүүлсэн аж. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу УИХ-ын ээлжит сонгуулийн жил гарахаас өмнө дээрх үнэлгээг дахин хийхэд парламентад суудалтай гурван нам л хамрагджээ. Бусад намаас үнэлгээнд оролцох хүсэлт гаргаагүй гэнэ. Энэ удаа тэдгээр намын үнэлгээ зарим талаар дээшилсэн аж.
2024-04-17

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.16) хуралдаан 12 цаг 01 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхлэв
2024-04-16