Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

УИХ-д олон нам орох “хаалга”-ыг нээсэн үү 

...Нөгөө талаас дөрвөн хувийн босго давсан нам бүр УИХ-д суудалтай болно гэсэн үг бас биш. Нам, эвслүүд нийт тойргийн талаас илүүд нь нэр дэвшигчээ “илгээх” шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй хүнийг тойрогт заавал нэр дэвшүүлнэ гэсэн үг...
2023-06-19

ШУУД УИХ-ын чуулган

ШУУД УИХ-ын чуулган /2023-06-15/
2023-06-15

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна

Хяналтын сонсголд оролцох иргэд зургадугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагаас өмнө бүртгүүлэх ёстой гэнэ. Ингэхдээ хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн иргэдийг нэрсийг хуудаст байршуулах аж. 
2023-06-15

Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Цогц хөгжлийн үндэсний төвөөс "126" ТОО БА ЧАНАР - Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулсан эл хэлэлцүүлгээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш,  доктор Г.Туяагэрэл "Парламентын институтийн төлөөлөх чадвар, чадамж",  Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьсан билээ. 
2023-06-09

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-06-09

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар батлав 

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найрууллаа. Засгийн газраас өргөн барьсан төсөл дэх “мажоритар” гэдгийг “олныг төлөөлөх”, “пропорциональ” гэдгийг “хувь тэнцүүлэн хуваарилах” гэж нэг мөр ойлгож, хэрэглэхээр тусгасан нь энэ. ТүүнчлэнҮндсэнхуулийнөөрчлөлттэйхамт Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсан юм. 
2023-06-02

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа. Улмаар Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.
2023-05-31

Үнэмлэхүй олонхтой парламент Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Ардын намынхан хоёр дахь удаагаа хийж байна. Үнэхээр ч улс төрийн аль нэгэн хүчин үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн үедээ л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй буюу багадаа 57 гишүүний саналаар батлах ёстой. 2000 онд “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахад ч МАХН (өнөөгийн МАН) УИХ-д 72 суудалтай байв. 
2023-05-31

ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэв

Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий найман тэргүүлэх чиглэл
2023-05-19

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонссон. Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай намуудын удирдлага өчигдөр уулзаж, ярилцан, улмаар парламентын гишүүдийг 126 болгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тэднээс 76-г нь мажоритар, 50-ийг нь пропорциональ хувилбараар сонгох тухайд ч талууд зөвшилцөлд хүрсэн байна. 
2023-05-18

 Хуучин“зам”-аар явж буй шинэ тоо 

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрогтоо танилцуулж байна. Ингэхдээ тэд парламентын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлж, мажоритар болон пропорциональ хувилбарыг ижил тэнцүү хэрэглэн, сонгох, эсэх талаар ярилцаж, санал солилцож буй. Иргэд, олон нийтийн зүгээс дэмжих, эс дэмжихээ илэрхийлэн, янз бүрийн байр суурь хөвөрч байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санаачилгыг хэзээнээс, хэдэн удаа, ямар хэлбэрээр гаргаж ирснийг сөхье. 
2023-05-15

Г.ЗАНДАНШАТАР: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ 

Төрийн 4337, төрийн оролцоотой байгууллагын 234 251 албан хаагчид энэ хууль үйлчилнэ. “Ёс зүй гэдэг бол хуулийн амин сүнс. Ёс зүйгүй бол мянган хууль гаргаад ч дагаж мөрдөхгүй” гэсэн эртний дорно дахины зүйр цэцэн үг бий. Ийм учраас ёс зүйн хэм хэмжээг бүх шатанд мөрдөж байж, нийгмийн шударга ёс тогтож сэргэдэг” гэж онцлоод, төрийн бүх байгууллагын дэргэд байгуулагдах Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хуулийг хэрэгжүүлж ажиллахад чухал үүрэг, оролцоотой болох талаар оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн хороодод тулгамдаж буй нийтлэг асуудал, түүний цар хүрээний талаар байр сууриа илэрхийлж, оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Оролцогчид цаг үеийн асуудал болох Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар УИХ-ын даргаас асуулт асууж, байр суурийг нь тодруулж байлаа. 
2023-05-11

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Бусад намынхан дэмжихгүй тохиолдолд төслөө хэлэлцүүлгийн аль ч шатнаас татаж авч болно

Тус хуралдаанд УИХ-ын 73 гиш үүний 57 нь оролцож, 78.1 хувийн ирцтэй эхэлсэн юм. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүн (76)-ий дөр өвний гурав (57)-аас доошгүйн ирцтэй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчл өлтийг хэлэлцэхэд хүчин төг өлд өр гэж үздэг
2023-05-08

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжжээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.05.05/ хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.
2023-05-05

 Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа 

 Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өчигдөр Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, тэдний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгажээ. 
2023-05-04

Үндсэнхуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг УИХ-д суудалтай намууд дэмжив

Засгийн газраас санал авч буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хэт халихгүй ч 2015 онд манай намаас дэвшүүлж байсан зарчмын байр сууриа хадгалан саналаа хүргүүлж байна. Үүнд шүүхийн хараат бус байдлыг хангах, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой заалтууд ч бий” гэв.
2023-05-02

УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг ил тод болгохыг шаардлаа

“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ нь засаглалын хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хяналтыг дэмжиж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг авахаар Тамгын газарт нь хоёр жилийн хугацаанд зургаан удаа хандсан ч бүтэлгүйтжээ. Уг нь Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар энэ нь нээлттэй байх ёстой аж. Иймд тэд тус мэдээллийг нээлттэй болгохыг шаардан, “Мэдэх эрхтэй” аян эхлүүлж буйгаа өчигдөр зарлав. 
2023-04-28

Хэвлэлийн албад данхайж байна 

...Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэхэд 16 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөр тутмын зарим сонины редакцаас ч нүсэр бүтэцтэй. Үг, илтгэлийн, цахим мэдээллийн, сонин хэвлэлийн, контент боловсруулалтын гэсэн дөрвөн хэлтэстэй, таван дарга, 11 мэргэжилтэнтэй...
2023-04-27