Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллана

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан.
2023-08-11

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн АЭХ-ны даргад “үзнэ” 

Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр бүсгүйчүүд нэр дэвших 30 хувийн квоттой болсноос гадна намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа намын төлөөллийн, гүйцэтгэх, хяналтын байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 40-өөс доошгүй байхаар тусгасан. Эдгээр зохицуулалт бүсгүйчүүдийн идэвх, амбицыг эрс нэмэгдүүлээд байгаа юм. 
2023-08-09

Үйлдвэрлэл, технологийн салбарт БНСУ-ыг туршлага судалж, хамтран ажиллана

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Эрдэнэтийн Үйлдвэрлэл, технологийн паркыг хөгжүүлэх стратеги, судалгааг хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөөд байгаа БНСУ-ын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гээс томилогдсон, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фирмийн ахлах зөвлөх Хур Кюнг Вүүк тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа. 
2023-07-26

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөв 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын ахалсан уг ажлын хэсэг уржигдар хуралджээ. Эрдэс баялгийн орлогыг иргэн бүрт тэгш, үр өгөөжтэй хүртээх, ирээдүй хойч үедээ хуримтлал үүсгэх, хөгжлийн томоохон төслүүдээ санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчимд тулгуурлан, багагүй хугацаа зарцуулан боловсруулж буй уг төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийг боловсруулах ажлын хүрээнд 2019 оноос хойш нийт зургаан тандалт судалгаа хийсэн юм байна. Ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Төсөл боловсруулахад эдгээр судалгааны үр дүнгээс ашиглана. Гэхдээ өнөөгийн шаардлага, цаг хугацаанд нийцүүлэн дахин тандан судалгаа хийх хэрэгтэй байгаа” гэжээ. 
2023-07-26

Засгийн газрын хуралдаанаар Оюу толгой ордын үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэнэ

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэнэ.
2023-07-26

Ардын хянан шалгах хороог ардчилсан Монголд “амилуулах” уу 

...Цагаан сарын өмнөхөн зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгаар “ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох” нь зүйтэй гэж дэмжсэн. Харин өнөөгийн эрх баригчид социализмын үеийн Ардын хянан шалгах хороог “амилуулах” уу, УИХ-ын хянан шалгах түр хороодын ажиллах зарчмыг боловсронгуй болгож чадах уу гэдэг нь анхаарал татаж байна...
2023-07-25

Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулна

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
2023-07-23

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 19 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо есөн удаа, нийт 19 асуудал хэлэлцсэнээс, есөн хуулийн төслөөр давхарсан тоогоор нийт 46 хуулийн төслийг хэлэлцсэн шийввэрлэж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, Байнгын хорооны 3 тогтоолын төсөл, Улсын Их Хурлын Даргын гурван захирамжийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-07-21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гурван бие даасан хууль боловсруулж, батлуулжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа, бусад Байнгын хороодтой хамтран хоёр удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 50 асуудал, 126 хуулийн төсөл, Улсын Их Хурлын  тогтоолын төсөл 15, Байнгын хорооны тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн шийдвэрлүүлжээ.
2023-07-21

Япон улсад сонгуулийн холимог тогтолцооны чиглэлээр туршлага судалж байна

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Үндэсний Диет буюу парламентын үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах болон эрх зүйн дүн шинжилгээ, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар Япон Улсад ажиллаж байна.
2023-07-21

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд цөөнхөөс багтаах төсөл боловсруулжээ 

Парламентад хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо бүрддэг. Тэгвэл тус дэд хорооны бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллийг заавал байлгах агуулгатай өөрчлөлтийг УИХ-ын тухай хуульд тусгахаар гишүүн Ц.Мөнх-Оргил төсөл санаачилжээ. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн бөгөөд Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар бүрэлдэхүүнд нь багтдаг. Өөрөөр хэлбэл, өдгөө олонхын бүлгийн гишүүд тус дэд хороог бүрдүүлж байна. Иймд цөөнхийн төлөөллөөс сонгогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах, эсэхийг нэг намын гишүүд дангаараа хэлэлцэх тохиолдолд гаргасан шийдвэр нь хараат бус, бодитой байж чадах уу гэсэн эргэлзээ үүсгэж байна хэмээн үзсэн учраас дээрх төслийг боловсруулжээ. 
2023-07-18

126 гишүүнд зориулсан зайчлах ажиллагаа

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хаахаас урьтан батлав. Ингэснээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг УИХ-ын Тамгын газарт шилжүүлэхээр болж байна. Өнгөрсөн тавдугаар сард Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоолыг УИХ баталж, дээрх хүрээлэнг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд нэгтгэн зохион байгуулж, УИХ-ын дэргэд ажиллуулахаар шийдвэрлээд байв. 
2023-07-17

УИХ-ын хаврын чуулганаар 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрвөн сар хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталж, хаалтаа хийлээ. Нүүрсний экспортын хяналтыг чангатгаж, төсвийн орлогыг нэмэгдүүлснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм.
2023-07-07

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвараас төлөх нөхцөл бүрдлээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталлаа
2023-07-07

 Төлөвшөөгүй намуудыг  “төрийн хишиг”-ээр цэгцлэх үү 

Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж баталлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 37 хүрсэн ч үнэндээ нэг нь л “ноёрхож” байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан нам МАН-ын дундуур “жийрэг” болж хоёр удаа олонхын суудлыг авч, сонгууль бүрээр гуравдагч хүчний 3-4 намын 2-3 төлөөлөл парламентад сонгогдохоос хэтэрсэнгүй явж ирэв. Харин сүүлийн хоёр сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын санал авснаар нэг намын тогтолцоо албан бусаар тогтсон гэхэд болно. Нэг намд төвлөрсөн энэ тогтолцоог задлах, “дагуул”-аас хэтрэхгүй намуудыг чадавхжуулах, төлөвшүүлэх, хариуцлагатай болгохын тулд санхүүжилттэй нь “тулж ажиллах”-аар дээрх хуульд тусгасан нь онцлог болж буй юм. 
2023-07-07

Өнөөдөр хаврын чуулган хаалтаа хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, хаврын чуулган хаалтаа хийнэ.
2023-07-07

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
2023-07-07

"Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг дэмжжээ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.
2023-07-06