Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

“Эрдэнэт” үйлдвэр анхны баяжмалаа 45 жилийн өмнө гаргаж байжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна.  
2023-12-14

Монголын хөрөнгийн биржээр 12.4 сая тонн эрдэс бүтээгдэхүүн арилжаалжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2023 оны арванхоёр дугаар сарын 12-ны өдрийг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний 308 удаагийн арилжаа зохион байгуулж, 12.4 сая тонн нүүрс, төмөр зэрэг бүтээгдэхүүнийг 5.8 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.
2023-12-13

Хятад Улс гол нэр төрлийн долоон ашигт малтмал импортолж байна

БНХАУ-ын импортын гол нэрийн долоон ашигт малтмалын үнийн талаарх мэдээллийг хүргэж байна. Тус улс бусад улсаас нүүрс, байгалийн хий, түүхий нефтийн тос, боловсруулсан газрын тос, гангийн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр-баяжмал, зэсийн баяжмал импортолдог.
2023-12-08

Хятадын нүүрсний импорт 20 хувиар өсжээ

БНХАУ-ын нүүрсний импорт арваннэгдүгээр сард өмнөх сараасаа 20.9 хувиар өсөж, 43.51 сая тонн хүрсэн байна.
2023-12-08

БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш захиалжээ

БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш авахаар захиалга өгчээ. Эдгээр нь 46 вагон болох бөгөөд эхний ээлжийн 2500 орчим тонн түлш үйлдвэрээсээ хөдөлсөн байна.
2023-12-04

“Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлагын үүднээс Засгийн газрын хяналтад дахин авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. Онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг ажиллуулахаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас томилов. Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулан, төсөвт гурван их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэлдээ онцоллоо. 
2023-11-30

ЗТХЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллана

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар өнөөдөр /2023.11.24/ хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурж, баталгаажууллаа. Талууд жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хамтарч шийдэх, экспорт, импортыг нэмэгдүүлэхэд учирч буй саад тотгорыг арилгах талаар харилцан санал солилцлоо.
2023-11-24

Шахмал түлшний үйлдвэрийн төсөлд 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

"Тавантолгой түлш" ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус мэдээлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанын үеэр танилцуулсан юм
2023-11-24

Уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

Улс, бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит амьдралд нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэгт чухал хувь нэмрээ оруулсан бодит жишээг хуваалцахаар “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт ба алсын хараа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
2023-11-24

Ж.Ганбаатар: Хятадаас 7.6 мянган тонн дизель импортлоод байна

УИХ-ын чуулганы үеэр шатахууны нийлүүлэлтийн талаарх асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
2023-11-24

Хариуцлагатай уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлнэ

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулсан “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалт 2023 оны арваннэгдүээр сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод боллоо.
2023-11-21

Ховор металл нийлүүлэх чиглэлээр хамтарсан хороо байгуулжээ

БНСУ, Монгол Улсууд ховор металл, бусад чухал ашигт малтмал нийлүүлэх чиглэлээр ажиллах хамтарсан хороог даваа гарагт байгуулсан тухай БНСУ-ын албаны хүмүүс мэдээллээ.
2023-11-20

“Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж буй Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэлж байна.
2023-11-16

Эрдэс бүтээгдэхүүний экспорт өсжээ

2023 оны жилийн эцэст нийт экспортын хэмжээ 2022 оноос 25.5 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.
2023-11-16

Нүүрс төрлөөсөө хамаараад 50-215 ам.долларын ханштай байна

Ашигт малтмал газрын тосны газраас Экспортод гаргасан эрдэс баялгийн бүтээгдэхүүний 2023 оны арваннэгдүгээр сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг гаргажээ. 
2023-11-15

Ойн дэд бүтцийг сайжруулах хөтөч “Оюутолгой”

“Оюутолгой”-н хувьд уурхайгаас үр өгөөжөө хүртсэний дараа бүсийн нөлөөлөл, байгаль орчны асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн уурхайн хаалтыг хариуцлагатай уул уурхайн жишиг стандартын дагуу хийх юм.  
2023-11-13

АИ-92 автобензиний 22, АИ-95 автобензин 33 хоногийн нөөцтэй

Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн хэдий ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.  Нийлүүлэгч талаас аравдугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Сүхбаатар боомтоор орж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа юм.
2023-11-09

Т.Должинсүрэн: Эрдэс баялгийн гэрээ бүхий л шатандаа ил тод болсон

Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу экспортын болон дотоодын нүүрс худалдах, худалдан авах гэрээ бүрийг “цахим төлбөрийн баримтын систем”-д бүртгүүлэх шаардлага тавих болсон. Энэ тогтоолын хүрээнд Энержи Ресурс ХХК нь уг тогтоолын хэрэгжилтийг хангах, ЗГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нийцүүлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гэрээ тус бүрийн мэдээллийг уг цахим системд оруулан ажиллаж байна. 
2023-11-09