ФОТО: “Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох баг тамирчид Төрийн далбаагаа гардав

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам энэ сарын 9-18-нд болно. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдад Монгол Улсын төрийн далбаа, хувцас гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хар хорин” танхимд болов.

Ёслолд БСШУС-ын сайд Ш.Отгонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. “Пёнчан-2018” паралимпийн наадамд эх орноо төлөөлөн Б.Ганболд эх орноо төлөөлөн нэг, 10, 20 км гэсэн гурван зайд уралдах бөгөөд түүнтэй Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах бөгөөд тэдний замын зардлыг ЗГХА, Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм байна.

Тус наадам спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөнө. “Пёнчан-2018” паралимпийн наадам оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн гадуур хувцасыг “Говь” компани ивээн тэтгэж, малгай ороолтыг “Эвсэг” компани урлан бүтээжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай