Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шуурхай шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас өчигдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гурав нь батлагдаж, нэг хүүхэд нас барсан байна. Нөхцөл байдал цаашид хүндрэх эрсдэлтэй тул менингококкийн эсрэг “Нимерикс” вакциныг “Пфайзер” компаниас худалдан авахаар ажиллаж буй гэнэ. Менингококк нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдвар бөгөөд өвчилсөн хүүхдийн биеийн байдал богино хугацаанд хүндэрч, эндэх эрсдэлтэй. Халдвар авсан үед 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, бие сульдан, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай, хэт цочимхой, эсвэл ноомой болох, царай цонхийх, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ташрамд дурдахад, менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад хамаардаггүй.