Исландын өмнөд хэсэгт буюу Рейкьявик хотын ойролцоо өнгөрсөн оны аравдугаар сараас хойш галт уулын дэлбэрэлт болж байна. Тав дахь удаагийн галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар тавдугаар сарын 29-ний 15:00 цагт болжээ.
Дэлбэрэлтийн улмаас 50 метрийн өндрөөс 3.5 километр өргөнтэй халуун лаав үүсэв. Тус халуун лаав нь 3800 орчим хүн амтай хот руу чиглэн урсаж байгаа аж. Тиймээс тус хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж, Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэсээр байна.