Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD) Монгол Улсад 80 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү санхүүжилтийг дотоодын банкаар дамжуулан аж. Залуучуудын ажлын байр, бизнес эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зээлийн үүсвэр чиглэх юм.
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Энэ үеэр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн төдийгүй дотоодын инфляц сүүлийн саруудад хоёр оронтой тоонд хэлбэлзэж буйг тодотгосон байна. Эл өсөлтийн 60 орчим хувийг хүнсний барааны үнийн хөөргөдөл дангаар бүрдүүлж байгаа юм.
Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны зургаадугаар сарын 02-ны байдлаар өмнөх сараас 2.0 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өсжээ.