Ханиад, томуу 90 хувиар буурч, гэдэсний халдварт өвчин бүртгэгдээгүй

2020 он гарсаар ханиад, томууны тархалт оргил үеийнхээсээ 90 орчим хувиар буурч, гэдэсний халдварт өвчин бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаас харж болно. Тодруулбал, улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 18-19 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан нь саяхан. Харин эдүгээ энэ үзүүлэлт 1.8 хувьд хүрэхгүй байна. Амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин урьд байгаагүй доод түвшинд хүрч, буурахад иргэдийн хувийн ариун цэврийн дэглэм хамгийн их нөлөөлснийг эмч нар хэллээ. Тодруулбал, монголчууд ЭМЯ-ны заавар, зөвлөгөөг сайн дагаж, гараа тогтмол угаан, амны хаалт зүүж хэвшсэн. Цаашид ч энэ хэвээрээ, ариун цэврээ тогтмол сахиснаар халдварт өвчинд дарлуулахгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)