Сэтгүүлч А.Бүрэнбаатар Х.Мандахбаярыг халз мэтгэлцээнд дуудлаа

Сэтгүүлч А.Бүрэнбаатар өнгөрсөн есдүгээр сард Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой мэдээлэл хийсэн. Тэрбээр сэтгүүлчийн нэр хүнд унаж байгааг МСНЭ-ийн ерөнхийлөгчтэй холбон тайлбарлаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан юм. Тэгвэл энэ удаад Х.Мандахбаярыг халз мэтгэлцээнд дуудаж талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэрбээр "...МСНЭ гэдэг энэ байгууллага бол Х.Мандахбаярын хувийн байгууллага биш. Би түүнийг халз мэтгэлцээнд дуудаж байна. Ирэх Баасан гарагийн 13 цагт Монгол ньюс мэдээллийн төвд уулзаж салбараа хэрхэн “аврах” ямар байдлаар ажиллавал МСНЭ болох юм. Ямар ямар асуудлыг би яриад хүмүүс дэмжээд байгаагаа түүнд ойлгуулмаар байна. Гэхдээ энэ мэтгэлцээн бодлогын мэтгэлцээн баймаар байна. Тэрнээс би тэгсэн, чи тэгсэн гэж хэрүүл хийж хүмүүсийг залхаахыг хүсэхгүй байна. Миний урилгыг хүлээн авах байх гэж найдаж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)