Найз залуутайгаа уулзахаар гараад 12 давхраас унаж нас баржээ

25 настай эмэгтэй БГД-ийн нэгэн орон сууцны 12 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач бүсгүй найз залуугийн хамт гэрт нь байжээ.  Бүсгүй гэрээсээ гарахдаа аав, ээждээ найз залуутайгаа уулзахаар гарч байгаа гэсэн аж. Улмаар хэрэг гарсан шөнө 23 цагийн орчим гэр рүүгээ утасдан “Одоо гарч байна. Тосоод аваарай” хэмээжээ.

Гэвч гэрийнхэнтэйгээ утсаар ярьснаас хойш таван минутын дараа 12 давхраас унаж буй бичлэгийг ойролцоох байрны хяналтын камераас олдсон байна. Цагдаагийн газраас талийгаачийн найз залууг баривчлан, уг хэргийг шалгаж байгаа гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)