Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтээ зогсоох нь

Монголбанк ирэх оны эхнээс ипотекийн зээлийн санхүүжилт олгохоо зогсооно. Засгийн газартай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын валютын сангийнхан Төвбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ санхүүжүүлэхээ бүрэн зогсоохыг шаардсан. Гэвч ипотекийн зээлийн хөтөлбөр нийгмийн өндөр ач холбогдолтой тус хоёр жилийн хугацаанд санхүүжилт хийх тохиролцоонд 2017 онд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, санхүүжилт хийх тохиролцоонд хүрсэн хугацаа энэ оны төгсгөлд дуусна. Монголбанк сүүлийн гурван жилд зөвхөн өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжилт хийж буй юм. 

Одоогоор Монголбанкнаас гадна Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлж буй. Шинжээчид улс төрийн сонгуулийн хугацаа ойртсонтой холбоотойгоор Засгийн газраас Монголбанкнаас санхүүжилт олгох хугацааг сунгах бодлого баримтална гэж таамаглаж байна. Монголбанк энэ онд 430 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Ипотекийн зээлийн нийт дүн энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар 4.51 их наяд төгрөгт хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)