БХТН-ийн дарга Д.Дашзэвэгийг АТГ шалгах нь

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэг нарт холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар шилжүүлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр хурандаад холбогдох хэргийн харьяаллыг өөрчилж, АТГ-т шалгуулахаар болсон гэнэ. Түүнийг 2015 онд АТГ-аас шалгаад, хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Үүнээс гадна Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболд БХТН-ийн даргыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ. Гомдолд “БХТН-ийн дарга Д.Дашзэвэг нь Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нартай үгсэн, албан тушаалаа ашиглан 30 жилийн түүхтэй манай холбоог үгүйсгэсэн бичгийг Олон улсын морин спортын холбоонд илгээсэн. МҮОХ-ныхон хууль бусаар хуралдаж, өөрсдийн оролцоотой шинэ байгууллагыг дээрх олон улсын холбоонд элсүүлэхээр зүтгэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл. Тиймээс албан тушаалаа урвуулсан байж болзошгүй дээрх хүмүүсийн үйлдлийг шалгаж өгнө үү” хэмээн дурджээ. Гомдлын дагуу АТГ-аас өнгөрсөн долоо хоногт З.Ариунболдыг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)