УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн эл цагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Дав.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм.
Монгол Улсын эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд энэ онд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллах зэргээр дээрх хөрөнгийг зарцуулжээ. Мөн тус санд 2025 онд иргэдээс эд зүйлээ борлуулах хүсэлт ирүүлж, гэрээ байгуулан, эд зүйлсийг нь орлогоор бүртгэсэн байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжийг тодруулдаг “Энтрепренер-2025” шагнал гардуулах ёслолын үеэр ХААН Банкийг “Оны онцлох аж ахуйн нэгж”, мөн “Банкны салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгаруулж, мөнгө, хүрэл Меркури цом гардууллаа.