Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөн хий лөгч Александер Стуббын урилгаар Мон гол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 2224нд тус улсад төрийн айлчлал хийв. Тус улсын 13 дахь Ерөнхийлөгч Александер Стубб энэ сарын 23-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтан авч, мэндчилсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэлээ. Ерөнхийлөгчийн ордны “Хүндэт дэвтэр”т манай Төрийн тэргүүн үг бичиж, дурсгалын зураг татуулжээ. Манай улс Финландтай 1963 оны долоодугаар сарын 15нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Энэ нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд 11 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Төрийн айлчлалын хүрээнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, боловсрол, спортын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хамтарсан тунхаглалд хоёр улсын Боловсролын сайд гарын үсэг зуржээ. Мөн дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурснаар Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шалгарсан суралцагчдыг Туркугийн болон Зүүн Финландын их сургуульд суралцуулах юм. Зүүн Финландын их сургуульд жил бүр тав хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрын түвшинд элсүүлэх бөгөөд Боловсролын зээлийн сангийн төсвөөр сургах гэнэ. Түүнчлэн “Чингис хаан” үндэсний музей болон Финландын үндэсний музейн дарга нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монголын нүүдэлчдийн өв соёл (үүнд морьтны соёл, эсгий урлал, Монголын Эзэнт гүрний өв гэх мэт) нь Скандинав болон Европын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах бол, Финландын балар эртний хүмүүс, Арктикийн бүс нутгийн амьдралын хэв маяг, ФинУгор соёлын тухай үзэсгэлэн нь Монголын үзэгч дэд Хойд Европын соёл иргэншилтэй танилцах онцгой боломжийг олгоно хэмээн талууд онцолжээ. Мөн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан финланд иргэдийг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александер Стубб нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад Төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун буйгаа энэ үеэр илэрхийллээ. Талууд эдийн засаг, худал даа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт бодит үр дүн, ха рилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэн ажиллахаа тэд мэдэгдсэн юм.
Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг анх удаа Хельсинки хотод толилуулав. Тоглолтыг хоёр улсын төр засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Финландад амьдарч буй монголчууд, гадаадын иргэд үзэж сонирхлоо. Айлчлалын сүүлийн өдөр буюу энэ сарын 24-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хиетаниеми” цогцолборт хүрэлцэн очиж, маршал К.Маннерхеймийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Түүнийг орчин цагийн Финландын “эцэг” хэмээн хүндэт гэдэг аж.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрам дах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Гри горьевич Лукашенкогийн урилгаар энэ сарын 24-нд эхлүүлсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөх юм. Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд Беларусь улсад хийж буй анхны айлчлал бол Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд манайд айлчилж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хо тын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөсөн байна. Айлчлалын хүрээнд тус хотод “Монгол Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулжээ. Хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
Ч.Болор