
АНУ-ын Теннесси мужид сүүлийн 200 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг цаазаар авчээ
9-р сарын 30-нд буюу өнөөдөр АНУ-ын Теннесси мужид 50 настай Криста Пайкийг мужийн төв шоронд цаазаар авна. Тус муж сүүлийн 200 жил цаазаар эмэгтэй хүнийг цаазаар аваагүй байна.
Криста Пайк 18 настай байхдаа хүнд ноцтой хүн амьны хэрэг үүлдэж цаазаар авах ялаар шийтгүүлжээ. 1995 оны 1-р сард Пайк найз залуу 17 настай Тадарил Шипп, 18 настай Шадолла Петерсон нарын хамт 19 настай Коллин Слеммерийг ойд дагуулж очоод хэрцгийгээр амь хасыг нь хөнөөжээ. Ингэх шалтгаан нь Криста тэр бүсгүйг өөрийнх нь найз залууг нь өдөөд байдаг хэмээн үзжээ.
Эдгээр залуучууд бүгд ядуу гэр бүлээс гаралтай, хүмүүжлийн доголдолтой хүүхдүүд байв.
Золгүй бүсгүйг цаг орчим тамлан зовоохдоо цаасны хурц хутгаар бүх биеийг нь сийчин, цээжин дээр нь Чөтгөрийн зан үйлийн бэлгэдэл болсон таван өнцөгт дүрс сийлжээ. Дараа нь Пайк бүсгүйг мохоо зүйлээр толгой руу олон удаа зохиж алсан байна. Гэмт хэргийн газрыг орхихдоо Пайк хохирогчийн гавлын ясны хэлтэрхийг авч явжээ. Алуурчин үүнийгээ дотуур байрныхаа найзуудад сайрхаж ярьсныг, нөгөөдүүл нь тэр даруй цагдаад мэдэгдснээр эл хэрэг илэрчээ.
Кристаг найз залуу Тадарил нь сатанизм буюу чөтгөрийг шүтэх үзэлд оруулсан байна. Тэрээр дотуур байрныхаа өрөөнд чөтгөр буюу сатанд зориулсан тахилын ширээ босгож, өөрийгөө "Нялх Сатан" гэсэн хоч авчээ. Тадарил найз бүсгүйдээ Коллинийг алах нь чөтгөрийг тахих үйл бөгөөд ээ нь тэднийг мөнхөд холбоно хэмээн итгүүлжээ.
Шүүх Тадарил Шиппид насанд хүрээгүй гэдэг үүднээс (тухайн үед тэрбээр 17-тай байсан) бүх насаар нь хорих ял, Шадолла Петерсонд хамсаатнуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгч, аллагад биечлэн оролцоогүй тул тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин Кристаг сананизмын шинжтэй гэмт хэрэг үүлдсэн гэж үзэн цаазаар авах ял оноожээ.
Цаазаар авах ял оноосноос хойш гучин жил өнгөрөв. Энэ бүх хугацаанд Пайк Теннесси мужид цаазаар авах ялтай цорын ганц эмэгтэй хэвээр байна. Тэрбээр 12 жилийн өмнө Буддын шашинд оржээ. Пайкийн өмгөөлөгчид болон олон тооны хүний эрхийн идэвхтнүүд шүүхэд давж заалдах гомдол гаргаж, түүний ялыг бүх насаар нь хорих ялаар солихыг шаардсан тул ялын гүйцэтгэлийг удаа дараа хойшлуулсан.
Пайкийг 11 настайд нь хөрш нь хүчирхийлж, дараа нь эмээгийнхнь хамтран амьдрагчийн зүгээм олон жилийн турш бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ.
Эмч мэргэжилтнүүд Пайкийг сэтгэл зүйн гэмтлийн дараах гүн стрессийн эмгэг, мөн сэтглийн хоёр туйлт эмгэгтэй гэж оношилсон байна. Гэсэн хэдий ч хууль сахиулах байгууллагууд аллагын харгислал нь түүний өмгөөллийн хүрээнээс давсан гэж үзсэн байна.
Пайкийн өмгөөлөгчид Засаг дарга Билл Лид өршөөл үзүүлэх хүсэлт гаргасан ч энэ оны 9-р сарын 28-нд тэрээр хүсэлтийг буцаав.
Пайк өөрөө гэм буруугаа үгүйсгэхгүй байгаа бөгөөд хэлсэн үгнээс нь харахад цаазаар авах ялтайгаа хэдий эвлэрсэн бололтой..Түүнийг үхлийн тун тариагаар цаазаар авна.
"Би цаазыг өдөр бүр зүрх сэтгэлдээ харж давтсаар ирсэн. 9-р сарын 30-нд юу ч болсон бай, миний там дуусах болино" гэж Пайк “New York Times” сонинд өмгөөлөгчдөөрөө дамжуулсан аудио бичлэгтээ хэлжээ.