УИХ-ын өчигдрийн чуулганы үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан АН-ын дарга О.Цогтгэрэлийн эзэмшлийн хоёр цэцэрлэг улсаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан тухай ярьсан аж. Үүнд АН-ын дарга няцаалт мэдэгдэл хийв. Тэрбээр “Надад болон “Тэсо” компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй, нээлттэй мэдээллээс хараарай. Тиймээс улсаас санхүүжилт авна гэсэн зүйл үгүй. Та бүхэн Л.Энх-Амгалан сайдын 2022 оны зургаадугаар сарын 20-нд бичсэн постыг харж болно. Тухайн үед “Топ-100” аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас улсын цэцэрлэгүүдийгдэргэдээ ажиллуулж, байраар хангажөгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Үүний дагуу “Тэсо” компани эхлээд Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн салбарыг байраархангаж өгсөн. Дараа нь энэ цэцэрлэг татан буугдсан тул ХанУул дүүргийн 322 дугаарцэцэрлэгийн салбарыг дэргэдээ ажиллуулжэхэлсэн. Манай компани таван тэрбум төгрөгийнсанхүүжилт гарган шинээр байр барьж, 500 сая төгрөгөөр дотор тохижилтыг нь хийж, үүнийгээ улсын цэцэрлэгт үнэгүй ашиглуулжбайгаа. Уг нь улсаас түрээсийн зардал авах ёстой. Гэхдээ манай ажилтнуудын хүүхдүүдтэнд бас хүмүүждэг учраас бид урсгалзардалд нь дэмжлэг үзүүлдэг. Улсын цэцэрлэгучраас эрхлэгч, ажилтнаа цаанаасаа томилдог, данс тооцоо нь ч тусдаа. Ийм зүйлийгявуургүй улс төрдөө ашиглаж, МАН-ын даргынхаахолбогдсон булхайг АН-ын даргад ч бас хамаатуулъя гэж байна. Ерөнхий сайдын гурванч сургууль улсаас санхүүжилт авдаг юм билээ шүү, та нар шалгана биз. Л.ЭнхАмгалан мартаж, санаад өөрөө Засгийн газраа хорлоод явна” гэлээ.