ОХУ-ын Москва хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын циркийн жүжигчдийн уралдааны хүүхдийн насны ангилалд Циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид тэргүүлж, “Алтан цом” хүртэв. Тэргүүн байрын үзүүлбэрийг дасгалжуулагч багш Ц.Сэлэнгэ, Ч.Урангоо нар бэлтгэж, Д.Чёрнов найруулан, Е.Павел бүжгийг нь дэглэжээ.
Тус төвийн залуу жүжигчдийн хувьд 2026 он гарснаас хойш олон улсын чанартай дөрвөн ч тэмцээнд амжилттай оролцож, гурван алт, нэг хүрэл цом хүртсэн байна.
Э.Сондор