“Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын нээлтийн ёслол энэ сарын 19-нд болох ч спортын заримтөрлийн тэмцээн үүнээс өмнө эхлэх гэж байна. Тухайлбал, багийн спортоос сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн багийн тоглолт өчигдөр эхэлж, 20-ыг хүртэл үргэлжилнэ. Эмэгтэйчүүдийнх 17-26-ны хооронд болох юм.
Өмнөх “Ханжоу 2022” Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд Филиппинийн эрэгтэйчүүдийн баг түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс БНХАУ-ын шигшээ аваргаар шалгарсан. Энэ удаа манай улсын эрэгтэй тоглогчид C хэсэгт БНСУ, Тайвань, Малайзын багтай нэг хэсэгт багтжээ. Эмэгтэй тамирчид эхний тоглолтоо Тайванийн шигшээтэй энэ сарын 18, дараагийнхыг БНСУ-ынхтай 21, Малайзынхтай 22-нд хэсгийн шатны тоглолтоо хийнэ. Тэмцээн Улаанбаатарын цагаар 12:00, Японыхоор 13:00 цагт “Айчи олон улсын арена”-д эхлэх аж.