
Египетийн телевизийн алдартай хөтлөгч,үзэгчдийн хайртай 39 настай үзэсгэлэн гоо Сара Халифа цаазын дүүжлүүрт амиа алдах болоод байна.
Өнгөрсөн бямба гарагт Каирын Эрүүгийн шүүх түүнийг болон өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлагдсан бусад 11 шүүгдэгчийг цаазаар авах ял оноов. “Ali-Аhrаm” сонины мэдээлснээр эдгээр хүмүүс мансууруулах бодис үйлдвэрлэж, түгээдэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүлэглэлийн нэг хэсэг байжээ.
Мөрдөгчид мансууруулах бодис боловсруулдаг нууц лаборатори болгон хувиргасан хоёр орон сууцнаас 750 кг хар тамхи, мөн бүртгэлгүй зэвсэг, сумны нөөцийг хураан авчээ. Энэ төрлийн гэмт хэрэгт Египетэд цаазаар авах ял оноодог юм. Египетийн хуулийн дагуу шүүх Халифа болон бусад ялтнуудын хэргийг цаазаар авах ялын талаар санал авахаар тус улсын Их Муфтид шилжүүлсэн байна. Их Муфтигийн санал нь зөвхөн зөвлөх чанартай бөгөөд шүүх түүнийг нь дагах албагүй аж. Ял сонссон шийтгүүлэгчид Кассацийн шүүхэд давж заалдах замаар ялаа бууруулах боломжтой юм.
Хамгийн хошиголтой нь Халифа Египетийн телевизээр "Биелэх боломжгүй даалгавар" гэдэг гэмт хэрэгтэй тэмцэх нэвтрүүлгийг хөтөлдөг байжээ. Тэрээр мөн Саудын Араб, Иракийн телевизийн сувгуудад ажилладаг байв.