
Хууль зүй, дотоод хэргийн сайдын ээлжит бус шуурхай хурал даанаар үндэсний болон дотоод аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнолыг хангах хүрээнд хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсэг байгуулжээ. Салбарын сайд энэ талаараа “Монгол хүний үнэт зүйл, үндэсний ухамсар, нийгмийн эв нэгдэл, үр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн тогтвортой байдал нь улсын тусгаар тогтнолын бас нэгэн үндэс суурь билээ. Хэрэв иргэд, хүүхэд, залуучууд хортой агуулгын нөлөөнд автаж, үндэсний өв соёл, үнэт зүйл доройтвол тусгаар тогтнолын дархлаа дагаад ган хах болно. Иймд мэдээллийн болон цахим орчны аюулгүй байд лыг үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл бол гон авч үзэх зайлшгүй шаардлага өдгөө бий болоод байна” гэв. Салбар дундын ажлын хэсэг байгуулснаар хүүхэд, залуу чуудыг мэдээллийн хортой агуулгаас сэргийлэхээс гадна үндэсний дархлаа, өв соёл, уламжлалт үнэт зүйлийг нь хамгаалах, цаашлаад гэр бүл, хүний нэр төр, алдар хүндийг дээдлэх тухай ойлголтыг нийтэд төлөвшүүлэх гэнэ. Ингэхдээ хууль бус агуулгатай тэмцэх нэрийн дор иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх болон хэвлэл мэдээллийн редакцын хараат бус бай далд халдахгүй гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон.
О.ОРГИЛОХ