Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас шатахууны нөхцөл байдал, нийлүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр "Баяр наадмын үеэр шатахуунтай холбоотой асуудал үүсэхгүй. Орост Монголд хэт хямд үнээр шатахуун нийлүүлээд байна гэдэг дотоод улс төр явагдаж байна. Одоогийн байдлаар бүх савандаа шатахуун нөөцөлсөн. Нийлүүлэлт хэвийн байх ч үнэ тодорхой хэмжээнд үнэ хөдөлнө. Гэхдээ өндөр үнээр өсөхгүй байх тооцоолол яригдаж байна" гэх мэдээллийг өглөө.