Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааныхан Хөвсгөл нуурын батиметр (далай, тэнгис, гол, нуурын усны гүнийг хэмжиж, ёроолын гадаргууг судалдаг шинжлэх ухаан)-ийн нарийвчилсан зургийг танилцуулсан нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Энэ зурагт тус нуурын ёроол хэсэг буюу усан доорх газрын гадаргууг маш тодоор, өндөр нарийвчлалтай харуулсан байна.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзана “Тус зургаас харвал Хөвсгөл нуурын ёроолд нэлээд олон гуу жалга байж болзошгүй нь. Мөн нуурын хамгийн гүн цэг бидний тооцоолсноос өөр хэсэгт ч байх магадлалтай” гэв. Харин усны инженер Б.Дөл “Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсгийг 260 метр гэж тэмдэглэсэн байдаг ч үүнээс “доошоо” байх магадлалтай. 500 гаруй метр хавцал бий ч гэдэг. Үүнийг дахин нарийвчилж, тогтоох хэрэгтэй” гэсэн юм.