Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэн. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчин батлагджээ. Иймд өнөөдрөөс 13.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд тус сумаас гарах хөдөлгөөнийг хаасан тухай Засаг дарга Н.Захирахбаатарын захирамж гарсан байна.
