
2024 оны 12-р сард Испанийн “Mango” брэндийг үүсгэн байгуулагч Исак Андич гэр бүлийн хамт Каталонийн ууланд аялал хийж байх үеэрээ нас барсан.
Түүний үхлийн шалтгааныг хуулийнхан гэмт хэргийн нотолгоо байхгүй, золгүй явдал хэмээн үзэж 2025 оны 1-р сард хэргийг хаасан байдаг.
Тэгвэл тэгвэл өчигдөр буюу 5-р сарын 19-нд тэрбумтны 45 настай хүү Жонатан Андикийг эцгийгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүнийг байцаалт авахаар шүүхэд шилжүүлсэн байна. Энэ мэдээллийг Каталон мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч батлав.
"Жонатан Андикийг өөрийн эцэг Исак Андикийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулсан гэдгийг албан ёсоор баталж байна" гэж түүний мэдэгдлийг Euro News уламжлав.
Жонатан Андикийн анхны мэдээллээр эцэг нь уулын жимээр явж байгаад санамсаргүйгээр хальтиран 150 метрийн өндрөөс унажээ. Гэсэн хэдий ч Жонатаны мэдүүлэг болон бусад нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байсан нь мөрдөн байцаагчдыг түүний тайлбарт эргэлзэхэд хүргэжээ.
Жонатан Андик тус компанийн захирлуудын зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд зарим эх сувалжуудын мэдээлж буйгаар эцэг хүү хоёрын харилцаа сайнгүй байжээ.
