"Глоб Интернэншл төв"-өөс жил бүр олгодог “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзнээр Ийгл телевизийн тоймч Г.Улсболд тодорлоо. Тэрбээр, "Тусгай сурвалжилга" нэвтрүүлэг нь нийгэмд тулгамдаж байгаа асуудалд гэрэл цохиулж, илүү шийдлийн сэтгүүл зүй хийхээр зорьдог гэдгээ онцлон хэллээ.
Глоб Интернэншл төв нь 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас хойш жил бүрийн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцад "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог уламжлалтай.